Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2016
Санхүүжилт: 28,000.0 мян.төг
Түлхүүр үг : CAD model, Product lifecycle management (PLM), Revision Control, Distributed system, Knowledge based design (KBD), Collaborative Design, Visualization, WebGL
Үр дүн
1. Вэб болон мобайль-д түшиглэсэн системийг хөгжүүлэв. HTML5, WebGL, PhoneGap зэрэг платформуудыг ашиглан системийг хөгжүүлж дуусав
2. WebGL технологи дээр үндэслэж СAD 3D моделиудыг энгийн интернэт хөтөч болон гар утасны дэлгэц дээр харуулах боломжийг бүрдүүлэв.
3. Constructive Solid Geometry (CSG) нь Boolean операторыг ашиглан загваруудын хоорондын ялгааг хайж олох аргачлалыг боловсруулав. Энэ аргачлалаар вэб хуудас дээр шууд 3 хэмжээст загвараа нээн хайлтыг хийж дүрслэн үзүүлэх боломжтой болсон. Мөн түүнчлэн эд ангийн гадаргуу дээр зааварчилгаа болон хамрагдах файлуудыг агуулж болохуйц шийдэж өгссөн.
4. SolidWorks2010 програмыг нэмэлтээр хөгжүүлж түүн дээр зурагдсан файлнуудыг интернэт хөтөч дээр шууд харагдах боломжийг бүрдүүлэв. Ингэхдээ sldprt файлыг задлан javaScript болгон хөрвүүлдэг хөрвүүлэгч програмыг зохиолоо.
1. Судалгааны ажлын дүнгээр олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд ( International Journal of Computer Integrated Manufacturing) A development mobile based collaborative decision making system for 3D designing process өгүүлэлийг илгээж хянагдаж байна. (Хавсралт-2)
2.Судалгааны ажлын үр дүнг Япон улсын Саппоро хотод болсон олон улсын “The 12th Joint Symposium on Mechanical and Aerospace Engineering” хуралд хэлэлцүүлэв. (Хавсралт-3)
3.Судалгааны ажлын үр дүнгээр “Хүрэлтогоот-2016” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, хураангуй хэвлүүлэв. (Хавсралт-4)
4.Судалгааны ажлын үр дүнгээр магистр Х.Цолмонбаатар дипломын ажил бичиж хамгаалсан.
5.Судалгааны ажлын үр дүнгээр ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэв. (Хавсралт-5)
6.iFOST 2017 олон улсын хуралд нэг илтгэл бэлдэж явуулсан. (A Mobile based Revision Control System for Facilitating Decision Making on a 3D designing) (Хавсралт-6)
7.CAD 2017 олон улсын хуралд илтгэл илгээж тэнцсэн хариу авсан .(Development of a mobile and web-based decision making system for a 3D designing process) (Хавсралт-7)