Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2016
Санхүүжилт: 28000.00 мян.төг
Түлхүүр үг : Баруун нилийн халуурал, хэл хөхрөх өвчин, трипаносомоз
Үр дүн
1.Хараа, Ерөө голын сав газарт трипаносомоз (T.evansi), хэл хөхрөх өвчин (ХХӨ), баруун Нилийн халуурал (БНХ) өвчний тандан судалгаа хийж, эрдэм шинжилгээний 2 өгүүлэл хэвлэн нийтлүүлсэн (ХААШУ сэтгүүл, №20 (01), 2017, x.10-15: x.39-45)
2.Хараа, Ерөө голын сав газар дахь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянчандмань сум, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан, Жавхлант сумын зарим нутагт Hybomitra,Tabanus,Atylotus төрөл хөхтүрүү , Aedes vexans, Culex restuans, C.p.pipiens зүйл, C. p.pipiens, C. p.quiequefasciatu зүйл шумуул, Culiciodes newstead, C.sonorensis, C.pulicaris, , Culiciodes lupicaris, C.fagineus зүйл чийгч ялаа тус тус илрүүлж, тэдгээрийн тархалтын зураглал бий болгов.
3. Дээрх нутгаас судалгаанд хамрагдсан Tabanus төрлийн хөхтүрүүний 32.8%, Hybomitra-63.8%, Atylotus-66.6%-д Trypanosoma evansi-ийн 257 хос суурь өвөрмөц ген, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас цуглуулсан Culex p.pipens, Culex p.quinquefasciatus зүйл шумуулын 2 багц дээжинд Баруун нилийн халдвар (халуурал) үүсгэгчийн 248 хос суурь ДНХ тус тус илрүүлэв, харин 98 багц чийгч ялаанд хэл хөхрөх өвчин үүсгэгчийн ДНХ илрээгүй, хэл хөхрөх өвчин үүсгэгчээр халдварлаагүй, тайван байна.
4.Төсөлд гүйцэтгэгчээр оролцсон магистрант, докторант нар доор дурьдсан судалгааны арга зүйг эзэмшсэн. Үүнд:
1.Хөхтүрүү, чийгч ялаа, цус сорогч шумуул, малын цусны дээж цуглуулах, боловсруулалт хийх, хадгалах;
2.Хөхтүрүү, чийгч ялаа, цус сорогч шумуулний төрөл зүйлийг тодорхойлох
3.Хөхтүрүүнд трипаносомоз (T.evansi), чийгч ялаанд хэл хөхрөх, цус сорогч шумууланд БНХ-ын өвөрмөц ДНХ/ген илрүүлэх полимеразын гинжин урвал (ПГУ) болон урвуу транскриптаз полимеразын гинжин урвал (УТ-ПГУ)
4.Ийлдэс судлалын шинжилгээний арга: фермент холбоот эсрэгбиемийн урвал (ФХЭБУ)/ЭЛИЗА
5.Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих