Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2017
Санхүүжилт: 28,000.0 мян.төг
Түлхүүр үг : Үржил шим, ялзмаг, ширхэгийн бүрэлдэхүүн, морфологи бичлэг, катена, идэвхитэй ба тогтвортой нүүрстөрөгч, изотоп
Үр дүн
1.Манай орны тариалангийн үйлдвэрлэлийн хүрэн хөрсний A үе давхрага нь 0-20 см ба бордоотой суурин туршлагын талбайн хүрэн хөрсний ялзмагт үе давхрага нь 0-30 см байна.
Тариалангийн хүрэн хөрсний ялзмагт үе давхрагад органик нүүрстөрөгчийн идэвхтэй нэгдлийг ихээр агуулдаг 20 мкм-с бага хэмжээтэй фракци 80,4%, ба органик нүүрстөрөгчийн тогтвортой нэгдлийг агуулдаг 20 мкм-с бага хэмжээтэй фракци 18,1% байна.
Харин бордоотой суурин туршлагын талбайн хүрэн хөрсөнд эхнийх 69,6% ба сүүлийнх нь 29,8% тус тус байгаа ба доод үе давхрагуудад идэвхитэй нүүрстөрөгч нэмэгдэх, тогтвортой нүүрстөрөгч буурах зүй тогтолтой байна.
2.Газар тариалангийн үйлдвэрлэлийн талбайн хүрэн хөрсний 10 см гүнд органик нүүрстөрөгчийн нөөц 11.2 т/га-д, эрдэс бордоотой хувилбарт 15,8 т/га-д, органик бордоотой хувилбарт хамгийн их буюу 17,7 т/га-д тус тус байна
3.Тариалангийн хүрэн хөрсний органик бодисын бүрэлдэхүүнийг тодорхойлсон үр дүнгээр органик нүүрстөрөгчийн тогтвортой /stable/ хэлбэр агуулагдах наанги шавар (< 2 мкм) болон жижиг ширхэгтэй тоос (2-6.3мкм) 22,7 %, харин идэвхтэй (labile) хэлбэрийн органик нүүрстөрөгчийг агуулдаг том ба дунд ширхэгтэй тоос (6.3-63 мкм) 32,5 % ба үлдсэн 44,9 %-г элсний ширхэг (>63 мкм) тус тус эзлэж байна.
Тариалангийн үйлдвэрлэлийн талбайн хүрэн хөрсөнд элсний ширхэг 9.8 % -16,5% нэмэгдсэн байгаа нь манай орны богино ээлжит цулгуй уриншийн технологийн болон гандуу хуурай уур амьсгалын нөхцөлд хөрсний органик бодисуудын задрал эрчимжин хөрсний үржил шимийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлж буй нь харагдаж байна
4.Монгол орны тариалангийн үйлдвэрлэлийн талбайн хүрэн хөрсний ширхэгийн бүрэлдэхүүнд нүүрстөрөгчийн тогтвортой изотопын (δ13C) агуулалт -22.4 – (-25.2 ‰ ба зэргэлдээх атар хөрсөнд - 24.2 –(- 23.9 ‰ хэлбэлзэж байгааг илрүүллээ. Бидний судалгааны энэ үр дүн ОХУ-ын Буриадын хүрэн хөрс (δ13C = -21- - 27) –ний үр дүнтэй ойролцоо байгаа ба С3 ургамлын төрөл (δ13C = -20- - 32) зүйл өнгөрсөн хугацаанд зонхилон ургаж ирсэн байна. Энэ нь палео уур амьсгалын хувьд Монгол орон агаарын температур өндөр, хур тунадас бага, гандуу хуурай уур амьсгалтай бүс нутаг байсныг илтгэж байна.