Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 6210023
Төслийн төрөл : Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 78,370.0 мян.төг
Түлхүүр үг : ерөө үүлдэр, хонь, ноос, мах, нарийн нарийвтар, үржүүлэг
Үр дүн
Гадаад орны болон үндэсний мэргэжилтнүүдийн хонин сүргийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгаа, үржил-селекцийн ажлуудыг судлаж, оновчтой хувилбарыг сонгосон. Гол шалгуур нь ноосны нарийвлал нэн өндөр, бүх төрлийн зардал нэн бага байх нөхцөл болсон. Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуйтай хамтран 244 нарийн нарийвтар ноост Ерөө үүлдрийн хонийг маллаж байна.
Шилмэл сүргийн хариулга, маллагааны талаарх зөвлөмжийг хэвлүүлсэн.
Малын удмын сангийн үндэсний төвтэй байгуулан ажиллаж, Австрали улсаас ирсэн мах-ноосны болон ноосны чиглэлийн хуцны үрээр Ерөө үүлдрийн 100 эм хонинд үр суулгаж үржүүлгийн ажлыг гүйцэтгүүлсэн. Мөн Ерөө үүлдрийн стандартын шаардлага хангасан нийт 7000 тун үрийг бүрэн үйлдвэрлэж Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд хадгалуулж байна.
Ерөө үүлдрийн хонины аж ахуй Сэлэнгэ аймгийн Ерөө сумд бий болсон. Эм хонь 150, хурга 94, нийт 244 хонь.
Нарийн нарийвтар ноост “Ерөө” хонийг өсгөн бойжуулах, үржүүлэг, тэжээллэг, арчилгаа маллагааны оновчтой технологи, аргачлал, загвар боловсруулж маллагааны технологийг хэвшүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, малчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулсан.
Малын удмын сангийн үндэсний төвөөс зохион байгуулсан “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн зөвлөгөөн”-д оролцсон.
“Мах-ноосны чиглэлийн Ерөө хонины өсөлтийн биологийн онцлог” технологийн заавар, зөвлөмж боловсруулж, хэвлүүлсэн.
Төслийн үр дүнг Монголын хөдөө сонин болон Мал аж ахуйн салбар 80 жилд хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн.