Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл
Хугацаа: 2019-2021
Санхүүжилт: 40,000.0 мян.төг
Түлхүүр үг : рапсын тос, гадаргуугийн идэвхит бодис, ханаагүй тосны хүчил, сульфожих урвал, сульфо тос, арьс шир, ноос нэхмэлэн бүтээгдэхүүн, гүйцэтгэн боловсруулалт
Үр дүн
1. Рапсын тосноос гадаргуугийн идэвхтэй бэлдмэл гарган авах зорилгын хүрээнд рапсын тосны химийн найрлага, шинж чанарыг судлан, сульфожуулах урвалд оруулж сульфо тос бэлдмэлийг гарган авч шинж чанарыг судлан тогтоов. Рапсын тосны найрлагаас харахад нийт ханаагүй тосны хүчлийн агуулга 86.76% ба үүний 67,66% нь нэг хоёрчийн холбоо агуулсан моноений хүчлүүд байгаа нь рапсын тосыг сульфожуулах урвалд оруулан гадаргуугийн идэвхт бэлдмэл гарган авахад зохимжтой түүхий эд болохыг тогтоов.
2. Рапсын тосыг сульфожуулан ГИБ гарган авах технологийн зохимжтой горимыг судлан тогтоов. Үүнд: Сульфожуулах агентийн хэмжээг түүхий эдийн хэмжээнд 30 мас.%-иар тооцох, хутгалтын эргэлтийн хурдыг 200 эрг/мин, орчны температурыг 150С-ээс бага байлгах нь илүү зохимтой болохыг тогтоов.
3. “Рапсын сульфо тос” гадаргуугийн идэвхит бэлдмэлийн шинж чанарыг “Тарваганы сульфо тос” бүтээгдэхүүний шинж чанартай харьцуулахад ижил төстэй байгаа ба усанд уусахдаа илүү сайн, тогтвортой, хөөсрөлт сайн үүсгэж байгаагаас уг бэлдмэлийг арьс шир, ноос нэхмэлийн үйлдвэрийн угаах, эмульсжүүлэх, тослох дамжлагуудад ашиглах боломжтойг харуулав.
4. Дээд тосны хүчлийн алканоламины давс бэлдмэлийн эмульс үүсгэх чадвар, хөөсний тогтворжилт сайтай байгаа нь төрөл бүрийн шампунь, угаалгын нунтагийн найрлаганд нэмэлтээр хийх боломжтойг тогтоов.
5.“Рапсын сульфо тос” гадаргуугийн идэвхит бэлдмэлийг сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтад хэрхэн нөлөөлж байгааг судлахад уг бэлдмэлийн зуурамтгай чанар өндөр байгаа нь зарим хүндрэлүүдийг үүсгэж байгаа учир гүйцэтгэн боловсруулалтад ашиглахдаа саванг тодорхой концентрацитайгаар урьдчилан найруулж савангийн уусмалыг бэлтгэх замаар ашиглах шаардлагатай ба уг бэлдмэлийн шинж чанарыг сайжруулснаар сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулах дамжлагад ашиглах боломжтой гэж дүгнэлээ.
6. “Рапсын сульфо тос” гадаргуугийн идэвхт бэлдмэлийг арьс шир угаах, дэвтээх, тослох, эмульсжүүлэх зорилгоор мөн хэрэглэж болохыг бага оврын үйлдвэрийн туршилтаар батлав.
7. “Рапсын сульфо тос” ГИБ бүтээгдэхүүнийг цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.
8. Эрдэм шинжилгээний өгүүлэл 1/1
9. Эрдэм шинжилгээний Илтгэл 1/1
10. Технологийн заавар 1/1,
11. Байгууллагын стандарт 1/1,
12. Патент 1/1