Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 36,000.0 мян.төг
Түлхүүр үг : Еврази, соёл иргэншил, Монгол Улс, ОХУ, иргэншил судлал
Үр дүн
- Судалгааны багийн гишүүд, түүний удирдагчийн зүгээс “Монголын улс төрийн үйл явцын хөгжилд улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг” суурь судалгааны төслийн ажлыг хэрэгжүүлэх календарьчилсан төлөвлөгөөг нарийвчлан шинэчлэн боловсруулж баталсан.
-2020 он (2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 25)-д төслийн багийн гишүүд Евразийн интеграцийн процессын хүрээнд хоёр орны хоорондох соёл иргэншлийн харилцан үйлчлэлийн хамгийн сайн арга замыг тодруулж Орос-Монголын улс төр, нийгэм-улс төрийн хөгжлийн нийтлэг шинж чанарыг тодорхойлох судалгааны арга зүй, концепцийг боловсруулах, энэ чиглэлээр мэдээлэл, лавлагааны тойм боловсруулж бэлтгэх, шинжээчдийн судалгааг (онлайн болон хээрийн судалгааны хэлбэрээр) зохион байгуулж, улмаар мэдээлэлд анхан шатны боловсруулалт хийж, үр дүнг нэгтгэн тайланг боловсруулж бэлтгэв.
-Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний 9 өгүүлэл, 6 илтгэл, хамтын бүтээл 1, судалгааны тохимол 1, орчуулгын бүтээл гаргасан.