Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хятад ба Монголын бэлчээрийн экосистемийн олон талт байдалд газар ашиглалтын үзүүлэх нөлөө



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2019-2022

Санхүүжилт: 50,000.0 мян.төг

Түлхүүр үг : Хээрийн экосистемийн олон талт байдал, ургамал бүлгэмдэл, ургамлын үйл ажиллагааны шинж чанар, ургамлын навчны задрал, бүлгэмдлийн газрын дээрх бүтээмж болон шинж чанар хоорондын хамаарал

Үр дүн

1. Хээрийн гурван ургамал бүлгэмдэл тус бүрд бэлчээрлэлттэй, хамгаалалттай 2 хувилбараар 20м*20м хэмжээтэй тус бүр 6, нийт 18 талбай байгуулав. Талбай тус бүрд 1м*1м хэмжээтэй 10 жижиг талбайг Z хэлбэрээр байршуулж, нэг ургамал бүлгэмдэлд 60, нийт 3 бүлгэмдэлд 180 талбайд судалгаа явуулав.
2. Судлаачид ургамлын газрын дээд ба доод биомасс тодорхойлох, ургамлын үйл ажиллагааны шинж чанар тодорхойлох, хөрсний дээж авах хээрийн судалгааны шинэ аргазүй эзэмшсэн.
3. 2020-2022 оны 7-8 сард судалгааны 1х1м2 хэмжээтэй судалгааны талбайн гадна талаас 0.25х0.25см2 хэмжээтэй талбайгаас 4 давталттай газрын дээрх хэсгийн ногоон болон хагдны биомассыг ялган авав. Мөн тус талбайгаас хөрсний 0-30 см гүнээс 4 см диаметрэй кор ашиглан 4 давталттай үндэсний биомассын дээжийг авч, шорооноос салган угааж, хатаах шүүгээнд 65°С-д 48 цаг хатаан хуурай жинг тодорхойлсон. Нийт 4 жилийн хугацаанд гурван бүлгэмдлээс 2160 ш газрын дээрх биомасс, 540 ш үндэсний биомассын дээж цуглуулав.Нугажуу хээрийн зонхилогч 16 зүйл, хуурай хээрийн 6 зүйл, цөлөрхөг хээрийн 5 зүйл зонхилогч ургамлыг сонгон, тус бүрийн навч болон үндэсний үйл ажиллагааны шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлов. Үүнд: ургамлын өндөр, навчны талбай, навчны хуурай бодисын агууламж, навчны зузаан, үндэсний урт, түүний хуурай бодисын агууламж гэх мэт.
Хээрийн гурван ургамал бүлгэмдлийн 180 талбай тус бүрээс 5 давталттай дээж авч, хөрсний 0-30 см давхрага дахь нийт органик нүүрстөрөгч, нийт азот, нүүрстөрөгч азотын харьцааг лабораторид тодорхойлсон.Мөн хөрсний усны агууламжийг хөрсний нойтон ба хуурай жингийн харьцаагаар, хөрсний pH болон хөрсний нягт (bulk density)-ыг автомат гар багажаар тус тус тодорхойлсон. Нугажуу хээрийн 12, хуурай хээрийн 9, цөлөрхөг хээрийн 6 зүйл ургамлын навчийг тусгай зориулалтын уутанд хийж, нарны гэрэлтэй болон сүүдэртэй гэсэн 2 туршилтын хувилбараарр 6, 9, 18, 24 сарын турш задралын процессыг судалсан.
4. Олон улсын мэргэжлийн имфакт пактор өндөртэй сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлж, 2 өгүүлэл хэвлэлтэд шилжүүлсэн, 1 өгүүлэл хэвлэлтэд шилжүүлэхээр бэлтгэж байна.
5. ЭШДэдА Ц.Түмэнжаргал – 2020 онд Хятадын Шинжлэх Ухааны Академийн Их Сургуульд докторт, ЭШДадА Т.Батзориг 2022 онд МУИС-ийн экологийн хөтөлбөрийн магистрт тус тус элсэн суралцаж байна. Судлаачид магистр, докторын ажил бичих судалгааны шинэ аргазүй, материал бүрдсэн

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД