Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ургамлаас биологийн идэвхт бодис нийлэгжүүлэх эндофит бичил биетний өсгөвөр ялгаж өсгөврийн сан бүрдүүлэх, тэдгээрт суурилсан бүтээгдэхүүний туршилт судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2020-2022

Санхүүжилт: 70,000.0 мян.төг

Түлхүүр үг : Эндофит, мөөгөнцөр, бактери, актиномицет, дрожж, филогенетик, микробын эсрэг идэвх, индол цууны хүчил

Үр дүн

1. Нөмрөгт банздоо, Эгэл өмхий өвс, Төвд ланцай, Монгол алтан хундгана, Шар саадган цэцэг, Гурвалсан шүр үндэс, Эгэл годил, Цагаан цээнэ (8 зүйл) нэн ховор, Зүүнгарын гоёо, Урал чихэр өвс, Пржевальскийн зээргэнэ, Ягаан цээнэ, Их шүүдэргэнэ, Үнэгэн сүүлхэй лидэр (6 зүйл) ховор, Ганга өвс (1 зүйл) элбэг боловч ашиглалтанд өртөмтгий ургамал буюу нийт 15 зүйл эмийн ургамлын дээжнээс эндофит мөөгөнцөр, актиномицет, бактери, дрожжийн 358 цэвэр өсгөвөр ялгаж, ex-situ хадгалав.
Микробын эсрэг идэвх, ургамлын өсөлт дэмжих чадвар зэрэг ашигт шинж чанартай 103 өсгөврийг сонгон генийн түвшинд тодорхойлж, нуклеотидын дарааллыг дэлхийн генбанк-д бүртгүүлж, бүртгэлийн дугаар авч баталгаажуулсан.
2. Дээрх эндофит бичил биетний 358 цэвэр өсгөврийг -80°C хэмд хадгалж, өсгөврийн биет сан хөмрөг бүрдүүлсэн. Тэдгээрийн ангилалзүй, биологийн идэвхийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг дэлхийн “Бичил биетний глобал каталог”-д байршуулсан.
3. Микробын эсрэг идэвхтэй бичил биетний 108 өсгөвөр, ургамлын өсөлтийн гормон болох индол цууны хүчил (ИЦХ) нийлэгжүүлэгч 118, фосфат уусгагч 121, цайр уусгах чадвартай 100 өсгөврийг олж тогтоов.
Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл 1 хэвлүүлж, илтгэл 2 - ыг хэлэлцүүлсэн.
4. Микробын эсрэг өндөр идэвхтэй мөөгөнцрийн өсгөвөр нь оксиспородинон (ургамлын өвчин үүсгэгч мөөгөнцрийн эсрэг бодис) ба түүний шинэ аналогууд, изоскополетин (цусны цагаан эсийн хавдрын эс, олон антибиотикт тэсвэртэй шугаман эсийг дарангуйлах, HBV-ийн репликацийг дарангуйлах бодис) ба түүний шинэ аналогууд, бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, гербицид, пестицид шинж чанартай энниатин B, антибиотик чанартай, зарим хавдрын шугаман эсийг дарангуйлах идэвхтэй энниатин A зэрэг цагираг бүтэцтэй пептидүүд тэдгээрийн аналогуудыг илрүүлж, гол үйлчлэгч бодис нь цагираг бүтэцтэй пептидүүд болохыг тогтоолоо.
Ургамалтай адил ургамлын өсөлтийн гормон ИЦХ, гиббериллин нийлэгжүүлэгч бичил биетний өсгөврүүдийг сонгож, нийлэгжлийн хэмжээг тоон аргаар тодорхойлсон.
Судалгаагаар олж илрүүлсэн ургамлын өсөлтийн гормон нийлэгжүүлэх, уусдаггүй эрдсийг уусгах чадвартай бичил биетний өсгөврүүдийг ашиглан бэлдмэл хийж модлог ургамлын үрэн дээр туршсан үр дүнгээр эдгээр бэлдмэлүүд Эгэл нарсний (шилмүүст мод) үрийн сёололтын хувийг нэмэгдүүлж, хугацааг богиносгох, анхны шилмүүс ба мөчрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрөл ба жигдний (навчит мод) үрийг бэлдмэлийн бага концентрациар идэвхжүүлэн тарихад өндөр, навчны тоог нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлж буйг тогтоосон.
Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл 1 хэвлүүлж, патент 1 мэдүүлж, илтгэл 3 - ийг хэлэлцүүлсэн.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД