Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9095578
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2020-2023
Санхүүжилт: 39,000.0 мян.төг
Түлхүүр үг : Quark confinement, flux tube, lattice QCD, pure gauge theory, full QCD, dynamical fermion, energy-momentum tensor, lattice numerical simulation, CUDA programming
Үр дүн
Ертөнц үүссэний дараа 10-36 секунд буюу маш их температуртай байхад кваркуудын хоорондын харилцан үйлчлэлийг судлан, мөн тэдгээрийн шинж төлөвт динамик фермионууд хэрхэн нөлөөлж байгааг судалж дараах дүгнэлтүүдийг хийв.
Урсгалын хоолой доторх энергийн нягт кваркуудын хоорондын зай R=0.8 фм хүртэл зай ихсэхэд огцом буураад, цааш аажим буурсаар ойролцоогоор R=1.8 фм хүрэхэд тэг болдог.
Динамик фермионууд оролцсон бүтэн квантхромодинамикт урсгалын хоолойн өргөн конфайнмент, деконфайнмент хоёр фазад хоёуланд нь кварк хоорондын зайнаас хамаарч үргэлж өсөөд байдаггүй. Эдгээр фазуудын аль алинд нь өргөн R=1 фм хүртэл өсөөд, үүнээс цааш зайг холдуулахад динамик фермионыг тооцох үед үүсдэг адрончлогдох үзэгдлээс шалтгаалж урсгалын хоолойн өргөн аажмаар буурч байгаад ойролцоогоор R=1.5 фм болох үед тэг болж байна.
Критик температуртай ойр байх температурын утганд урсгалын хоолойн өргөн болон энергийн нягт буурч байгаа боловч тэг биш байгаа нь деконфайнмент фазад ч урсгалын хоолой хэлбэрийн бүтэц оршин байдгийг харуулж байгаа бөгөөд харин температур болон кварк хоорондын зайн хангалттай их утганд хүрэхэд бүхэлдээ хайлж алга болдог болохыг тогтоов.
Динамик фермионыг тооцсон үеийн физик хэмжигдэхүүний тоон утга SU(3) цэвэр гэйж онолоор тооцоолсон үеийнхээс бага байдаг. Мөн урсгалын хоолойн өргөний зайнаас хамаарах хамаарал ялгаатай байдгийг тогтоов.
Их температурт кварк-антикваркийн эргэн тойрон дахь энерги-импульсийн тензорыг хэмжих шинэ програм зохиож, parallelGPUCode багц програмын нэг “мөчир” програм болгож хөгжүүлсэн. Энэ ажлаас дараах физик дүгнэлтүүдийг хийв.
Кваркууд хоорондоо хол зайтай үед явагддаг урсгалын хоолой алга болох үзэгдэл нь Tc-ээс их болон бага температуруудын хувьд өөр өөр механизмаар явагддаг.
Тасралтгүй хязгаар дахь ЭИТ-ийн компонентуудын шинж чанар, тоон утгын өөрчлөлт урсгалын хоолойн хайлалтыг харуулж байна.
Тэг бус температур дахь кварк хоорондын хүчний зайнаас хамаарах хамаарал тэг температурынхаас ялгаатай байдаг.
Тесла P100 маркын шинэ тооцоолол хурдасгагч GPU худалдан авч, програмчилснаар өөрсдийн тооцоолох машины хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлж, parallelGPUCode програмын шинэ хувилбарыг ажиллуулах боломжтой болсон.
1 олон улсын хуралд илтгэл тавьж судалгааны үр дүнгээ танилцуулсан 3 гадаадын мэргэжлийн сэтгүүлд үр дүнгээ хэвлүүлсэн. 2 өгүүллийг хэвлүүлэхээр илгээсэн.
Нийт эрдэм шинжилгээний өгүүлэл 13-ыг хэвлүүлж, эрдэм шинжилгээний илтгэл 21-ийг илтгэж, хэлэлцүүлсэн.
Олон нийтэд зориулсан танин мэдэхүйн мэдээ, нийтлэл 8-ыг гаргасан