Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2020-2023
Санхүүжилт: 38,000.0 мян.төг
Түлхүүр үг : атмосфер үлдэгдэл, крекинг процесс, устөрөгчийн донор
Үр дүн
1.Тамсаг, Тосон-Уул, Цагаан-Элсний ордуудын нефтийн үлдэгдлийг катализаторт крекинг процессд оруулах хамгийн тохиромжтой нөхцөл 450оС-ийн температур, 120 мин болох нь тогтоогдсон бөгөөд Цагаан-Элс XIV -ийн хувьд төмрийн гематитийн (2% Fe2O3), Тосон-Уул XIX-ийн хувьд хөнгөнцагааны оксид суурьтай никель, молебдений (1%-Ni-Mo AI2О3) катализатор сонгосол үйлчлэлтэй нь тогтоогдсон.
2.ТУ XIX нефтийн ордын шууд нэрлэгийн бензиний фракцыг цеолит агуулсан катализаторын оролцоотой термокаталитик хувиралд оруулснаар н-алкан болон нафтены агуулга 2-4 дахин буурч, ароматик НУ-ийн агуулга 2-4 дахин ихэссэн бөгөөд октаны тоо 18-40 пунктээр нэмэгдүүлэх боломжтойг судлан тогтоов.
3.Нефтийн үлдэгдлийн 10% декалины оролцоотой 450oС-д 120 минутын турш крекинг процесст оруулах нь хамгийн тохиромжтой нөхцөл болох нь тогтоогдож, крекингийн дүнд 30.71%-ийн бензиний, 30.96%ийн дизелийн фракцыг гарган авсан.
4.Өндөр парафинт нефтийн үлдэгдлийн крекинг процессын дүнд үүссэн бүтээгдэхүүний найрлага, НУ-дийн хувирал зүй тогтолыг судалсан. Нефтийн үлдэгдлийн крекингийн дүнд асфальтен-давирхайлаг нэгдлийн агуулга буурч, маслын фракцын агуулга өсч байгаа ба урт хэлхээтэй алканы нүүрсустөрөгчид задарч бага молекулт алканууд үүсэх, н-алканы нүүрсустөрөгчид изо-, цагираг алканы нүүрустөрөгчдөд шилжиж буй хувирал, зүй тогтол ажиглагдсан.