Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 5826128
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2020-2023
Санхүүжилт: 43,000.0 мян.төг
Түлхүүр үг : Мезозой, юр, цэрд, давхаргазүй, ойм, бактери, кембри, палеоэкологи.
Үр дүн
1: Эртний ургамлын олдвороор агуулагч хурдсын насыг нарийвчлах, өөрчлөх үндэслэлийг гаргав. Триасын цаг үеийн хурдас тархалттай Ноён, Авзага хайрхан, Дархан овоо, Шалз, юрын Айлбаян, Довцог-худаг, Алаг тогоо, Цагаан-овоо, Шартээг, цэрдийн Шивээ овоо, Тэвшийнговь, Аяга шанагын хоолой, Цагаан овоо, Шилүүт уул зэрэг газарт тархсан хурдсын насыг нарийвчлан тогтоов.
2: Дорноговийн сав газар: Айлбаянгийн ордын үйлдвэрлэлийн ач холбогдолтой голлох (I, IV-р давхраас), Довцог-худаг (III-р) давхраасыг үүсгэгчдийг илрүүлж, энэ бүс нутагт дунд юрын үед нүүрс хуримтлагдсан болохыг тогтоов.
3: Нүүрс үүсгэгчдийн ургамлын бүлэг, тэдгээрийн хадгалалт, тархалтаар нүүрс хуримтлалын үеийн палеоэкологийн (эртний орчны) нөхцөлийг тодорхойлов
4: Баянгол формацын хурдсаас шинэ төрөл Protoconodonts тогтоож түүний тархалт, агуулж байгаа литологийн (чулуулгийн) шинж, зэргийг харьцуулан Эдиакари-доод кембрийн хил заагийг Баянголын зүсэлт дээр батлан тогтоов.
5: Хэсэн, Цагаанолом формацаас цианобактери илрүүлж хурдсын давхаргазүйг нарийвчлан, эрдэсжилттэй холбоотой асуудлыг илрүүлэв. Баянгол формацын фосфор-төмөр-хөнгөнцагааны хүдэржилт нь бичил биетэнтэй хамааралтай болохыг тогтоов.
6: Нэг сэдэвт бүтээл, гарын авлага-5 (гадаадад-2, дотоодод-3), Өгүүлэл–26 (гадаадад-10, дотоодод-16), Илтгэл-19 (гадаадад-8, дотоодод-11).
7: Эртний ургамлын 100 гаруй олдвороор баяжууллаа.
8: Монгол орны нутаг дэвсгэрт тархалттай карбон, пермь, триас, юр, цэрдийн хурдас хуримтлалын цаг хугацааг нарийвчлан тогтоож давхаргазүйн ангиллын үндэслэлийг бий болгов.