Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 5907888
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2020-2023
Санхүүжилт: 40,400.0 мян.төг
Түлхүүр үг : Арьс ширний үйлдвэрлэл, оролт, гаралт, байгаль орчны үнэлгээ, шинэчилсэн технологи
Үр дүн
• Арьс шир боловсруулах технологийн оролт, гаралтын балансыг дунд болон төгсгөлийн цэгт тодорхойлж, тоон утгуудыг гаргасан. Мөн байгаль орчинд нөлөөлөх GWP-CО2, PED-kВ, WU-kg, AP- кг SО-2 гэсэн 4 үндсэн үзүүлэлтийн хэмжээг тодорхойлсон.
• Хүрээлэн буй орчин дахь /H2S, SО2--, CО2, NO2, NO3, Cr/-ын ялгарлыг бууруулах зорилгоор арьс ширний үсийг хадгалж авахдаа бодисын орцыг бууруулах, технологийн зарим параметрийг өөрчилсөн. Ингэснээр зарим дамжлагыг алгасах боломж бүрдсэн.
• Хромын комплексоор идээлэхдээ хромын орцыг бууруулан органик идээлэгчээр хослуулж идээлэх технологиудын туршилт судалгааг явуулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн үнэлгээг гаргасан.
• Органик идээлгэтэй хосолсон болон дан хромын идээлгэтэй боловсруулсан арьсны биологийн задралыг харьцуулахад хосолсон идээлгэтэй арьс 43% хурдан задарч байсан. Энэ нь арьс, ширний идээлгэд хромын оронд органик нэгдэл ашиглан идээлэхэд гарсан хог хаягдал биологийн задралд хурдан орох чадвартай учир дахин боловсруулах, устгахад илүү хялбар байна.
• Арьсны үсийг хадгалж авах болон хосолсон идээлгийн аргаар арьс боловсруулах зөвлөмж боловсруулан, салбарын судлаачид, сонирхсон 5 үйлдвэрлэгчдэд тараан өгсөн.