Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2020-2023
Санхүүжилт: 43,000.0 мян.төг
Түлхүүр үг : Японы хөгжлийн туршлага, ногоон хөгжил, бодлого боловсруулалт хэрэгжүүлэлт, стратегийн түншлэл, эдийн засгийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа
Үр дүн
-Монгол Улсын хөгжлийн гадаад хүчин зүйл: Монгол, Японы олон талт түншлэл” хамтын бүтээл, (“Бит пресс” хэвлэлийн компани, УБ., 2024 он, Редактор Ц.Баатар), (16.0 х.х.) Олон улсын эрдэм шинжилгээний хурал “Монгол, Японы хоорондын боловсрол, соёл урлаг, эдийн засаг, спортын салбар дахь 50 жилийн хамтын ажиллагааг эргэцүүлэх нь” сэдэвт (УБ., 2022.09.03) Соёл эрдэм дээд сургууль, Токиогийн гадаад судлалын их сургуулийн Ази, Африкийн хэл соёл судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Монгол, Японы 30-аад эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэв. - Дотоодын эрдэм шинжилгээний хурал 1. -“Олон улс судлал-2022: Монголын япон судлал” эрдэм шинжилгээний хурал (УБ., 2022.12.23) Манай улс дахь япон судлалаар судалгаа эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол дахь япон судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар нийт 11 илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцов. 2. “Монгол-Японы боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал (УБ., 2023.05.27) Монголын Япон Судлалын Нийгэмлэг, Япон Улсад докторын зэрэг хамгаалсан монгол эрдэмтдийн Хакасэкай Холбоотой хамтран зохион байгуулж, 9 эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв. - Эрдэм шинжилгээний семинар Монгол Улсын хөгжлийн гадаад хүчин зүйл болон -Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлын сэдвээр эрдэм шинжилгээний семинарыг ОУСХүрээлэн дээр 7 удаа зохион байгуулан, 12 илтгэл хэлэлцүүлэв. - Өгүүллийн эмхэтгэл 3 ш 1. “Олон улс судлал-2022: Монголын япон судлал” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл (10.0 х.х.), “Соёмбо” хэвлэлийн газар, УБ., 2023 он (Редактор Р.Төрдалай, хэвлэлд бэлтгэсэн Б.Саранчимэг) 2. “Монгол Японы харилцаа он дарааллын товчоон:1972-2022” (56.5 х.х.), (“Бэмби сан” хэвлэлийн компани, УБ., 2022 он, Редактор Л.Хайсандай, гүйцэтгэгч Б.Сэржав, У.Загдцэсэм, М.Болормаа, А.Сосорбурам), 3. “Монгол -Японы харилцаа: Баримт бичгүүд 1972-2022” (58.0 х.х.), (“Соёмбо” хэвлэлийн компани, УБ., 2022 он, Редактор Л.Хайсандай, Ц.Батбаяр, Д.Золбоо, Р.Төрдалай, гүйцэтгэгч Б.Сэржав, У.Загдцэсэм, М.Болормаа, А.Сосорбурам) - Бодлогын зөвлөмж 2 ш 1. Б.Сэржав “Бага, дунд сургуулийн Ёс зүйн хичээлийн Сургалтын хөтөлбөрийг сайжруулахад туслах зорилгоор “Японы бага сургуульд ёс зүйн боловсрол олгож буй туршлагаас” сэдвээр Бодлогын зөвлөмж боловсруулж УИХ-ын ажлын алба, Боловсрол, Шинжлэх ухааны яамны албан хэрэгцээнд зориулан 2021.03 дугаар сард хүргүүлэв. 2. Б.Сэржав, Ц.Баатар, У.Загдцэсэм, А.Сосорбурам “Япон Улсын ногоон хөгжлийн бодлого, туршлага, сургамж” сэдвээр Бодлогын зөвлөмж боловсруулж, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын алба, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, -Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд зориулан 2023.12 дугаар сард хүргүүлэв. - Япон Улсад хэрэгжүүлж ирсэн эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хадгалсан хөгжлийн бодлогын түүх, өнөөгийн чиг хандлага хийгээд манай улсад авч ашиглаж болох туршлагын талаар, - Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, чиг хандлага, манай улсын ногоон хөгжлийн стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд Япон -Улстай тогтоон хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүчин зүйлсийг ашиглах боломж, - Япон Улсын гадаад, дотоод бодлого, бүс нутгийн зарим асуудлын талаар хөндөн авч үзсэн болно. - Нэгэн сэдэвт зохиол 1 ш Ц.Батбаяр “Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх” (27,3 х.х.), (“Бэмби сан” хэвлэлийн компани, УБ., 2022 он, Редактор Б.Сэржав)
- Хэвлэлийн ярилцлага 2 удаа 1. У.Загдцэсэм “Монгол, Японы улс төрийн харилцаа идэвхжиж байна” (0,5 х.х.), Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалд зориулж “Өдрийн сонин” 2021.07.30 2. У.Загдцэсэм “Ерөнхий сайд Ф.Кишида Японыг шинжлэх ухаан, инновацийн их гүрэн болгох зорилт дэвшүүлсэн” (0,8 х.х.), “Зууны мэдээ” сонин 2021.10.21, №207 (6684)