Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2021-2023
Санхүүжилт: 36,000.0 мян.төг
Түлхүүр үг : Ухаалаг газар тариалан, ургамал хамгаалал, хог ургамалтай нарийвчлалтай тэмцэх, таримлын морфологи, автомат мэдрүүр, дохиолол боловсруулах мэдээллийн систем, хяналттай машин сургалт, конволушнал неирон сүлжээ, агро-робот, дельта робот
Үр дүн
1.Роботын тусламжтай таньж илрүүлэх эх ургамал - төмс, байцааны навчны өнгө болон хэлбэр, түүнчлэн тэдгээрийн талбайд голлон илрэх хог ургамлын морфологийн үзүүлэлтүүдийг мэдээллийн санд оруулан Машин сургалтыг явуулах MATLAB 2020 програм хангамжийг ашиглан дүрс боловсруулах M-файл үүсгэсэн болно.
Төмс, байцааны онцлог шинжийг тодорхойлсон өгөгдлийн багцаар сургагдсан, дүрс боловсруулах, ангилах CNN загвараар дүгнэлт гаргаж Googlenet загварчлалд тулгуурлан боловсруулалт хийсэн.
Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах газрын робот нь тухайн хог ургамалд шаардлагатай агротехнологийн боловсруулалт хийхийн тулд үндсэн таримлын морфологийн үзүүлэлтүүдийг машинд оруулж, хяналттай машин сургалтын аргаар үндсэн таримал болон хог ургамлыг таних системийн хөгжүүлэлтийн судалгааг гүйцэтгэсэн.
2.Роботын хийцийн үндсэн модулиуд (таримал болон хог ургамлыг ялгаж таних модуль, хог ургамалд хор цацах дельта робот, хор цацах иж бүрдлийн модуль, их бие-явах анги)- ын инженерийн зохион бүтээлтийн шаардлагатай тооцоог гүйцэтгэж, загварыг бүрдүүлсэн;
Хог ургамал таних систем нь ургамлын морфологи шинж, CNN аргачлал, Машин сургалт зэрэгт тулгуурлан боловсруулсан;
Таримлын өвчлөлийг таних, түүнтэй тэмцэх агро-роботын загвар (Нямдорж Г., Лхагвасүрэн Л., Ганбат Ө., Г.Гантулга), , ашигтай загварын мэдүүлгийг Оюуны өмчийн газарт гаргасан
3. Бидний бүтээсэн газрын робот α=〖25〗0 өгсүүртэй зөөлөн хөрс бүхий элдэншүүлсэн талбайд 5 км/ц хурдтай ажиллахын тулд 435.6 Н зүтгэх хүч гаргаж чадах шаардлагатайг тогтоосон. Газрын роботын хөтлөх дугуйнд цахилгаан хөдөлгүүр: 1/31 харьцаатай 20-200 эрг/мин үзүүлэлттэй могой араат мотор-редуктор ашиглах нь зохимжтой ба нэг хөтлөх дугуйнд тавих цахилгаан хөдөлгүүрийн шаардагдах чадал N_d=20 Вт болно. Иймд хөтлөх дугуйнд Тайвань улсын WG3929 загварын 300W чадалтай 12V ба 24V тогтмол хүчдэлээр ажилладаг Мотор-редукторыг хамгийн тохиромжтой гэж үзлээ;
Ургамлыг түүний морфологийн шинжээр нь ялгаж таних хяналттай машин сургалтыг явуулсан бөгөөд тухайн таримлыг таних магадлал нь маш өндөр буюу 0,98-1.0 байлаа.
Их бие-явах ангийг зохион бүтээж, хөдөлгөөнийг туршиж, зүгшрүүлсэн.
Ажлын багажыг хог ургамалд чиглүүлэх үүрэг бүхий Дельта роботыг бүтээж, туршин сайжруулалт хийсэн.
Хор шүрших хошууны ажиллагааг туршсан.
4. Төмс, хүнсний ногооны талбайн хог ургамалтай ухаалгаар тэмцэх газрын робот платформ бүтээх үзэл баримтлалыг дараах байдлаар боловсруулсан