Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2017-2019
Санхүүжилт: 73,900.0 мян.төг
Түлхүүр үг : Бортого, бионүүрс, мод, үрслэг, технологи, тоног төхөөрөмж
Үр дүн
Хөрсөн блокны зуурмаг бэлтгэх төхөөрөмж, хэвлэх төхөөрөмж, нүх ухах төхөөрөмжийн техникийн зургийн иж бүрдэл бэлэн болсон.
Мод тарих механикжсан иж бүрдлийг ашиглах заавар, гарын авлага боловсруулсан.
Мод тарих механикжсан технологийн тоног төхөөрөмжөөр Монгол улсын
Оюуны өмчийн газраас ашигтай загварын 2 гэрчилгээ авч баталгаажуулсан.
Хөрсөн блокны зуурмаг бэлтгэх болон хэвлэх төхөөрөмжийг туршилтын байдлаар хийж, нийт 15000 ширхэг хөрсөн бортого үйлдвэрлэж, шар хуайс 4000, шинэс 3000, гацуур 3000, улиас 2000, бургасны 3000 ширхэг суулгацыг үрслүүлж, талбайд суулгав. Туршилтын талбайд тариалсан 15000 ширхэг модны ургалтын хэмжээ 80%-тай байна.