Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Буудайн нутгийн 10 дээжээс судлагдсан 7 үзүүлэлтээс 5 үзүүлэлтээр (бүтээгдэхүүнт иш, түрүүний урт, үрийн тоо, үрийн жин, ургац) дунджаас давсан МК 287, МК 461 дугаарууд (ургамлын өндөр, бүтээгдэхүүнт иш, үрийн тоо, үрийн жин, ургац), 4 үзүүлэлтээр (ургалтын хугацаа, түрүүний урт, үрийн жин, ургац) эрт болцтой МК 314 дугаар, дунд оройн болцтой МК 4743 (ургамлын өндөр, бүтээгдэхүнт иш, үрийн жин, ургац), МК 302 дугаарууд (ургамлын өндөр, бүтээгдэхүүнт иш, үрийн жин, ургац) шалгарсаныг цаашид селекцийн эх материал болгон буудайн тариалалтад ашиглах боломжтой. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ажиглагдаж байгаа цаг уурын өөрчлөлт, ургамлын аж ахуйд түргэн солигдох болсон технологийн дэвшил нь үр тарианы селекцид агроценоз болон сортын потенциалыг нэмэгдүүлэх уламжлалт аргыг адаптацийн селекийн арга, орчин үеийн оношилгоо болон биотехнологи, генийн инженерчлэлийн аргуудтай зөв хослон тариалангийн бүс, тодорхой газар нутагт дасан зохицсон, биотик болон абиотик стрест тэсвэртэй, тогтвортой арвин ургац өгөх сорт гаргах, сортын стресс тэсвэрийг нэмэгдүүлэхээс гадна усалгаатай тариаланд зохицсон үр тарианы эрчимжсэн сорт гаргах чиглэлээр ажиллах, селекцийн янз бүрийн аргаар бий болгосон популяци дундаас ирээдүйн сортын эх үндэс болох элит ургамлыг зөв оновчтой сонгох, таримлын бүтэц, хэрэглээний чиглэл, агрофоныг харгалзан амуу тарианы төрөл, зүйл чиглэлээр нарийвчлан селекцийн ажлыг өргөжүүлэх, энэ зорилтуудыг хангах сортын программ, загварын үндэслэлийг боловсруулав.



Салбар :
Он : 2013
Зохиогч

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :



Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0


Үзсэн тоо(Нийт) 80
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД