Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын 4 бүс болон Улаанбаатар хотын эрэгтэй 60 ба түүнээс дээш, эмэгтэй 55 ба түүнээс дээш насны ахмад настныг хамруулсан ба Улаанбаатар хотын 6 дүүргээс 400 ахмад настан, Хангайн бүсийн Булган, Орхон аймгийн 354, Баруун бүсийн Ховд аймгийн 400, Төвийн бүсийн Төв, Дорноговь аймгаас 400, Зүүн бүсийн Хэнтий аймгийн 430 ахмад настныг судалгаанд тус тус оролцуулсан. Судалгаанд оролцох хүмүүсийг Улаанбаатар хот болон Төв, Баруун, Зүүн, Хангайн бүсийн аймгуудаас хот, аймаг, сум гэсэн шатлалаар олон үет, санамсаргүй, түүврийн аргаар сонгож 7 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч, судалгааны зорилго, зорилтыг танилцуулж, сонгогдсон хүн оролцох тухайгаа бичгээр зөвшөөрөл өгсөн тохиолдолд оролцогчдыг судалгаанд хамруулсан. Судалгаанд оролцогчдоос 6 бүлэг 70 асуулт бүхий тусгай карт (хавсралт 1-ээс харна уу), бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд болох биеийн жин, өндөр, БЖИ, цусны даралт, судасны лугшилт, биеийн тойргийн хэмжээсүүдийг хэмжин мэдээллийг цуглуулсан бөгөөд ийлдсэнд өөх тос, креатинин, өлөн үеийн глюкоз, бамбайн дааврууд, ийлдсийн нийт антиоксидант идэвхи, изопростан зэрэг үзүүлэлтүүдийг АНУ, Герман, Итали улсын хүлээн зөвшөөрөгдсөн цомог, урвалж ашиглан тодорхойлсон. Түүнчлэн судасны хөшүүн чанарыг илтгэгч зүрх-шагайн судасны индекс (ЗШСИ)-ийг VaSera VS-1000 (FUKUDA DENSHI, JAPAN) багажаар, гүрээний артерийн дотор ханын зузааныг зөөврийн ЭХО аппаратаар (RisingMed, China) тодорхойлсон.



Салбар :
Он :
Зохиогч

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :




Үзсэн тоо(Нийт) 98
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД