- Эхлэл /
- Аргачлал мэдээлэл
Элиза багажийн ажиллуулах аргачлал - Эсрэг биетээр хучигдсан урвалын нүх бүхий стрипийг хэрэглэх хэмжээгээр авч урвалын самбарт байрлуулна. Хэрэглээгүй урвалын нүхийг мөнгөлөг уутанд хийж сайтар битүүмжлэн хөргөгчинд хийнэ. - Сорьц, стандарт уусмал тус бүрээс 150 мкл-ийг 1 сувагт дусаагуур ашиглан урвалын нүхэнд хийнэ. Сорьц болон стандарт уусмалаас соруулах бүртээ шинэ хошуу хэрэглэнэ. - Ногоон таглаа бүхий коньюгатаас шаардагдах хэмжээгээр (ойролцоогоор нэг нүхэнд 70мкл) авч 8 сувагт тусаагуур багтах саванд хийнэ. Хийхдээ 3 удаа хагас соруулан сайтар холилдуулна. - 30 мин инкубац хийнэ. - Урвалын нүхэнд шингэнийг тосгуурлуу бүрэн ашгана. Урвалын нүх бүрийг нэрж ионгүйжүүлсэн усаар угаана. Угаалтыг 4 удаа давтана. - 4 дэх угаалтын дараа урвалын нүхний үлдэгдэл усыг шингээгч цаасанд цохиж бүрэн зайлуулна. Урвалын нүхний ёроолыг хуурай байлгана. - Цэнхэр таглаа бүхий субстратаас шаардагдах хэмжээгээр (ойролцоогоор нэг нүхэнд 120 мкл) авч 8 сувагт багтах задгай саванд хийнэ. 8 сувагт дусаагуур хэрэглэн нүх бүрт 100 мкл хэмжээт субстрат хийнэ. Тасалгааны хэмд 20 мин инкубаци хийнэ. - Улаан таглаа бүхий зогсоох уусмалаас шаардах хэмжээгээр (ойролцоогоор нэг нүхэнд 120 мкл) авч 8 сувагт хийнэ. 8 сувагт тусаагуурыг хэрэглэн нүх бүрт 100 мкл хэмжээтэй субсрат хийнэ. Ингэснээр урвалын нүхэн дэх шингэний өнгө цэнхэрээс шар өнгөтэй болж өөрчлөгдөх ёстой. - Урвалын нүх бүхий самбарыг 450 нм гэрлийн уртад шингээлэлтийг хэмжинэ.
Салбар :
Он : 2013
Зохиогч