Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Судалгааны ажлыг бүхэлд нь бэлтгэл үе, хээрийн ажиглалт хэмжилтийн үе, лабораторийн шинжилгээ туршилтын үе, материал боловсруулалтын үе гэсэн 4 шаттай байхаар арга зүйд тусгаж батлуулсан. - Бэлтгэл үе шатанд: Энэ ажлын хүрээнд газрын экологи-эдийн засгийн чиглэлээр хэвлэлийн тоймтой танилцах судалгаанд хамрагдсан газар ашиглалт, хөрс ургамлан нөмрөг урьд өмнө нь хийгдсэн судалгаа, эдийн засагтай холбоотой судалгааны материалуудтай танилцсан. Мөн сумдын тариалан болон бэлчээр газрын хөрс, ургамал, өндөршилт, хэвгийн зэргийг М1:100000 нарийвчлалтай байр зүйн зурагт буулгах, судалгаанд хамрагдсан сумдын уур амьсгал, байгалийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулсан. - Хээрийн судалгаа буюу ажиглалт хэмжилтийн үе шатанд: Бэлчээр болон тариалангийн газрын талбай бүрт зүсэлт тавьж морфологи бичиглэл хийн, гадаргын төрх байдалд ажиглалт хэмжилт хийх зэрэг үндсэн ажлуудын аргазүйн дагуу гүйцэтгэлээ. Ингэхдээ бэлчээрийн газрын ажиглалт хэмжилтийг соргог ба талхлагдсан бэлчээрт харьцуулж хийсэн. Хөрсний нягт, чийгийн дээжийг хөрсний 3-7 см, 12-16 см-ийн үеүдээс байгалийн тогтцыг алдуулалгүйгээр цилиндрээр авсан. Бэлчээр болон тариалангийн газрын хөрсний ялзмагт үе давхаргаас нь хөрсний үржил шимийн агууламжийг тодорхойлох дээж авсан. Харин бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо 10х10 метрийн хэмжээ бүхий 100 м2 талбай бүхий бэлчээр дээр сонгон уг бэлчээрийг төлөөлж чадахуйц зүйлийн бүрэлдэхүүний хувьд жигдхэн авч талбайн зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн илрүүлж ургамлыг бүрхэцийг Л.И.Раменскийн (1971), аривыг Друдегийн (Шенников ) аргаар тус тус тодорхойлов. - GPS ашиглан бичиглэл хийсэн дээж авсан цэгийн координат, өндөршилт зэргийн тэмдэглэл хийсэн. - Лабораторийн шинжилгээ, туршилтын үе шат хөрсний задлан шинжилгээг өөрийн хүрээлэнгийн лабораторит орчин үеийн болон уламжлалт арга аргачлалаар стандартын дагуу тодорхойлсон. Үүнд: • Хөрсний ялзмаг (И.В.Тюрины аргаар) • Хөдөлгөөнт фосфор, (Б.П.Мачингины аргаар) • Хялбар уусах кали (Б.П.Мачингины аргаар) • Шингээгдсэн сууриудын нийлбэр (Ca++ + Mg++) • рН (потенциаметрийн аргаар) • Механик бүрэлдэхүүн (Н.А.Качинский аргаар) • Хөрсний нягт, гр/см3 • Хөрсний чийг, хувь - Материал боловсруулалтын үе шатанд: Хээрийн судалгаа болон лабораторийн задлан шинжилгээний дүнд математик статистикийн боловсруулалт хийлээ. Сэдэвт ажлын хүрээнд тариалан болон бэлчээрийн газрын хөрсийг төлөөлсөн 60 гаруй зүсэлтээс 87 дээж авч дараах хөрсний задлан шинжилгээг өөрийн хүрээлэнгийн хөрсний лабораторит орчин үеийн болон уламжлалт арга аргачлалаар стандартын дагуу тодорхойлов.



Салбар :
Он : 1964
Зохиогч

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :




Үзсэн тоо(Нийт) 161
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД