- Эхлэл /
- Аргачлал мэдээлэл
Туршилтын бааз Судалгааг 2015-2017 оны хооронд АШУҮИС-ийн Цөм лаборатори, Био-Анагаахын сургуулийн Физиологийн тэнхимийг түшиглэн in vitro, in vivo судалгааг туршилт судалгааны загвараар, ИСНЭ-ийн лаборатори, “Эндомед” дотоод шүүрлийн эмнэлгийг тус тус түшиглэн, эмнэлэгт суурилсан аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар тус тус хийж гүйцэтгэлээ. Судалгааны ёс зүй Бид амьтанд туршилт хийхдээ Био-Анагаахын судалгааны ёс зүйн зарчмуудыг баримтлан Эрүүл мэндийн сайдын 2007 оны 8-р сарын 16-ны 223 тоот тушаалын 3-р хавсралт “АМЬТАНД ТУРШИЛТ ХИЙХ БИО-АНАГААХЫН СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙН УДИРДАМЖ”-ыг мөрдлөг болгон дулаан, агааржуулалт, гэрлийн тохиромжтой нөхцөлд байнгын асаргаанд туршилтыг явуулсан болно. Туршилтанд хэрэглэх харх, хулганыг АШУҮИС-ийн Цөм лабораторийн туршилтын амьтан тэжээх, өсгөн үржүүлэх виварт буюу дулаан, чийглэг, агааржуулалт, гэрэлтүүлэг тохирсон байранд, тусгай зориулалтын торонд (нэг торонд 5-6 амьтан) байрлуулж, мал эмнэлгийн эмчийн хяналтанд асаргаа, хооллолт, туршилт судалгааг хийсэн. Судалгааны сэдэв, арга зүйг АШУҮИС-ийн Эм зүй, Биоанагаахын сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09 өдрийн хурлаар хэлэлцүүлж батлуулан (протокол №15-16/03 (04), АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн Хяналтын Хорооны 2016 оны 03-р сарын 18 өдрийн хурлаар хэлэлцүүлж, судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийн (шийдвэр №14/3/2016-4) дагуу судалгааны ажлыг хийсэн. Мөн Эрүүл мэндийн сайдын 2007 оны 223 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “БИОАНАГААХ УХААНЫ СУДАЛГААНД ХҮНИЙГ ХАМРУУЛАХ ЁС ЗҮЙН УДИРДАМЖ”-ийн дагуу ЭМЯ-ны Био – Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны 2017 оны 02-р сарын 06 өдрийн хурлаар хэлэлцүүлж, №11 тогтоолын дагуу төсөлт ажлыг хэрэгжүүлсэн. Судалгааны ажлын арга зүй . In vitro, in vivo ба эмнэл зүйн судалгаа Бид in vitro, in vivo судалгаандаа 7-8 долоо хоногтой, 150-160 гр жинтэй, эр Вистар үүлдрийн харх, 15-20 долоо хоногтой, 25-30 гр жинтэй, эр, BALB/C болон C57BL/6 үүлдэрийн хулгана ашигласан. Нойр булчирхайн Лангерхансын арлын анхдагч өсгөвөрийг коллагеназа ферментийг цөсний ерөнхий цорго руу тарьж эс хоорондын холбоосыг задлах аргаар гарган авсан. Туршилтын BALB/C болон C57BL/6 хулганы тархийг гарган авч, тархины 3-р ховдлын хэсгийг тусгаарлан Krebs Ringer bicarbonate Buffer ашиглан коллагеназа ферментийн тусламжтайгаар гипоталамусын нуман бөөмийг ялган авсан. Эсийн цитоплазмын Са2+ ионы концентрацийг fura 2-микрофлюрометрийн аргаар тодорхойллоо. Туршилтын хулганад pentobarbitone 80 mg/kg тунгаар хэвлийн хөндийд тарин унтуулж, толгойг стереотаксик хүрээнд хөдөлгөөнгүй байрлуулан, тархины 3-р ховдолд гуурс суулган инсулин болон лептин даавруудыг тарин, хооллолтыг хэмжиж анороксик үйлдлийг тодорхойллоо. Арлын инсулин болон сийвэнгийн инсулин, ГТП-1, грелин даавруудын түвшинг АНУ-ын АЛПКО корпорацид үйлдвэрлэсэн (INSULIN, ALPCO Corporation, USA) бэлэн цомгийг ашиглаж, “Цөм” лабораторид, үйлдвэрлэгчийн дагалдуулсан протоколын дагуу ФХУ-ын аргаар тодорхойллоо. Эмнэл зүйн судалгааг АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургуулийн дэргэдэх “Цөм” лаборатори, Анагаах Ухааны Их Сургуулийн дэргэдэх ИСНЭ-ийн лабораторийг түшиглэн, эмнэлэгт суурилсан аналитик судалгааны агшингийн судалгааны загвараар 463 хүнийг хамруулан судалсан. Нойр булчирхайн үйл ажиллагаа, инкретин эмчилгээний үр дүнг ЧШ шинээр оношлогдсон 28, ЧШ-гүй 14 хүнд эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Сэтгэл гутралыг Laurie Radloff //, William Eaton /2004/ нарын боловсруулсан CES-D /The center of epidemiologic studies depression scale/ 20 асуулттай асуумжаар, сэтгэл түгшилтийг АНУ-ын сэтгэл зүйч Спилберг-Ханины /1980/ боловсруулсан нөхцөл байдлын болон бие хүний сэтгэл түгшилтийг үнэлэх 40 асуулт бүхий сорилоор үнэлнэ. Амьдралын чанарыг АНУ-ын RAND (American Research and Development Corporation) –аас боловсруулан 11 бүлэг бүхий нийт 36 сорилоор үнэлсэн. НҮАТХШ-ийн илрүүлгийг Берлин асуумжаар үнэлж, НҮАТХШ ба антропометрийн үзүүлэлт, цусан дахь глюкозын хамаарлыг энгийн бинар логистик регрессээр үнэлсэн. Судалгаанд хамруулсан шалгуур үзүүлэлтүүд Агшингийн судалгаа Оруулах шалгуур:
Салбар :
Он : 1977
Зохиогч