- Эхлэл /
- Аргачлал мэдээлэл
Судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Хасах шалгуур: 5. Бусад хэлбэрийн ЧШ 6. Судалгаанд оролцохоос татгалзсан Эмнэлзүйн туршилт судалгаа Оруулах шалгуур (ЧШ-тэй бүлэг) 1. ЧШХШ2 шинээр оношлогдсон, Инкретин бэлдмэлээр эмчлэхийг зөвшөөрсөн. 2. Судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Оруулах шалгуур (ЧШ-гүй бүлэг) 1. Цусан дахь глюкозын хэмжээ хэвийн 2. Судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Хасах шалгуур: (ЧШ-тэй болон ЧШ-гүй бүлэгт) 7. Бусад хэлбэрийн ЧШ 8. Судалгаанд оролцохоос татгалзсан Судалгааны антропологийн үзүүлэлтүүд Судалгаанд хамрагдах шалгуур хангасан хүмүүст судалгааны зорилго аргачлалыг танилцуулж зөвшөөрөл авсаны дараа урьдчилан бэлтгэсэн асуумжаар ЧШ-гийн эрсдэлт хүчин зүйлсийг тодруулж, антропометрийн хэмжилтээр (биеийн жин, өндрийг хэмжиж, биеийн жингийн индекс, бүсэлхийн тойрог, биеийн өөхний эзлэх хувийг) тодорхойлсон. Лабораторын шинжилгээгээр өлөн үеийн болон хоолны дараах глюкоз, HbA1C, инсулин, С пептид, холестеролын түвшинг тус тус тодорхойлов. Эмнэлзүйн туршилт судалгаанд хамрагдагсдад 445 ккал илчлэгтэй өглөөний хоол идүүлж өлөн болон хоолны дараах 15, 30, 60, 120 дахь минутад цуглуулсан сорьцонд глюкоз, инсулин, ГТП-1, грелин даавруудыг тодорхойлов. Асуумж судалгаа: Өвчний түүх, эрсдэлт хүчин зүйл, эмчилгээний талаарх мэдээллийг 3 бүлэг 10 асуулттай асуумжаар цуглуулсан. Үүнд: Овог нэр, нас, хүйс, ЧШ оношлогдсон жил, ЧШ-гийн удам, ЧШ-гийн эмчилгээ, хоол болон хөдөлгөөний дэглэм, архи болон тамхины хэрэглээ гэх 10 асуултыг асууж тодруулсан. Антропометрийн хэмжилт хийсэн аргачлал: Биеийн жин: Япон улсад үйлдвэрлэсэн, биеийн өөхний хувийг хэмжих боломжтой Omron маркийн жингээр хэмжсэн. Хэмжилтийг 0.5 кг хүртэл нимгэн хувцастайгаар хөл нүцгэн, цэх зогсоож, ярихгүй, хөдлөхгүй байх зэрэг санамжийг өгч тайлбарласан. Биед агуулагдах өөхний эзлэх хувийг ОУЧШХ-ны (1999) ангилалын дагуу үнэллээ. Биеийн өндөр: МУ-ын стандарт хэмжилзүйн төвөөс баталгаажуулсан, Япон улсад үйлдвэрлэсэн Tanaka өндөр хэмжигчийг ашиглан үзлэгийн өрөөнд хэмжүүлэгчийн гутлыг тайлуулж хөлийн өсгий, өгзөг дал, дагзыг нэг түвшинд байрлуулан цэх зогсоож, 0.5 см-ийн нарийвчлалтай хэмжиж тэмдэглэсэн. Биеийн жингийн индекс: Биеийн жингийн килограммаар илэрхийлсэн утгыг биеийн өндрийг метрээр илэрхийлсэн утгын квадратад харьцуулан ДЭМБ-ын оны шалгуураар үнэлсэн. Бүсэлхийн тойрог: Үйлчлүүлэгчид түүний бүсэлхийн тойргийг хэмжих талаар тайлбарлаж, үйлчлүүлэгчийг цэх зогсоож, хүйсийг дайруулан бүсэлхийн тойргийг хэмжсэн. Туузан метрийн заалтыг ажиглалтын хуудсанд тэмдэглэсэн. ОУЧШХ-ны (1999) ангиллын дагуу эрэгтэй 94 см-ээс, эмэгтэйд 80-аас дээш бол хэвлийн таргалалттай гэж үнэлсэн. Глюкозын ачаалалтай сорил ба лабораторийн шинжилгээ Холестерин: Цусан дахь холестериний түвшинг Герман улсад үйлдвэрлэсэн ROSHE фирмийн Accu-check багажаар нэг удаагийн оношлуур болон, нэг удаагийн өндөг цоологч ашиглан, шинжлүүлэгчийн гарын хурууны өндгийг хатгаж эхний дусал цусыг цэвэр хуурай хөвөн бөмбөлгөөр арчин дараагийн дусал цусыг нэг удаагийн оношлуурт дусааж тодорхойлсон. МСС-ийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд боловсруулсан ЧШХШ2-ын эмнэлзүйн удирдамжийн дагуу цусан дахь холестеролын түвшинг үнэлсэн. Хэвийн лавлах хэмжээ ≤ 4.5 ммоль/л. Глюкозжсон гемоглобин: HbA1C-ийн хэмжээг тодорхойлохдоо Норвеги улсад үйлдвэрлэсэн “AXIS SHIELD” фирмийн “Afinion” багажаар нэг удаагийн оношлуур болон, нэг удаагийн өндөг цоологч ашиглан, шинжлүүлэгчийн гарын хурууны өндгийг хатгаж эхний дусал цусыг цэвэр хуурай хөвөн бөмбөлгөөр арчиж дараагийн дусал цусыг нэг удаагийн оношлуурын хошуунд соруулж анализаторт хийж тодорхойлсон. Mонгол улсад хэрэгжиж буй МСС-гийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд боловсруулсан ЧШХШ2-ын эмнэлзүйн удирдамжийн дагуу цусны глюкоз, зорилтот түвшин HbA1C≤ 6.5%. Глюкозын ачаалалтай сорил: Сорил хийхийн өмнөх өдөр оройн 23 цагаас хойш хоол хүнс, жимс, чихэр, ундаа, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, шинжилгээнд өглөөний 9 цагт өлөн ирэх зөвлөгөө өгсөн. 450 ккал илчлэгтэй өглөөний хоол болох хачиртай талх /260 ккал/ идүүлж, Фүзи цай /190 ккал/ уулгасны дараа тайван суулгаж 0, 15, 30, 60, 120 дахь минутанд венийн судаснаас цус авч, плазм дахь глюкоз, инсулины түвшинг тодорхойлов. Ийлдсийн идэвхтэй грелин болон идэвхгүй грелин, ГТП-1 дааврын түвшинг нийт 210 цусны ийлдсэнд Франц улсын Бертин фармад үйлдвэрлэсэн (Acylated and Unacylated Ghrelin, Active GLP-1, total GLP-1, SPI Bio, Bertin Pharma, France) бэлэн цомог, Инсулин дааврын түвшинг АНУ-ын АЛПКО корпорацид үйлдвэрлэсэн (INSULIN, ALPCO Corporation, USA) бэлэн цомгийг ашиглаж, “Цөм” лабораторид, үйлдвэрлэгчийн дагалдуулсан протоколын дагуу ФХУ-ын аргаар тодорхойллоо. Инсулины лавламж хэмжээ 0-14 мкнэгж/мл. ФХУ нь сэндвич хэлбэрийн дархлаа урвал юм. 96 нүд бүхий бичил тавганд өвөрмөц моноклонт эсрэг биен давхарга байгаа. Инкубаци дууссаны дараа урвалыг зогсоох уусмал хийн 450нм спектрофотометрээр өнгөний нягтралыг хэмжинэ. Инсулин ФХУ нь сэндвич хэлбэрийн дархлаа урвал юм. 96 нүд бүхий бичил тавганд инсулин өвөрмөц моноклонт эсрэг биен давхарга байгаа. Инкубаци дууссаны дараа урвалыг зогсоох уусмал хийн 450нм спектрофотометрээр өнгөний нягтралыг хэмжинэ. Туршилт хийхээс өмнө бүх хэрэглэгдэхүүнийг өрөөний температурт (18-25°C) болгох Хэрэглэхээсээ өмнө бүх урвалжийг зөөлөн холино. 1. Оношлуурын тавцанг задлахаасаа өмнө өрөөний температурт байлгана. Бүх стандарт, контрол, сорьцонд шинжилгээ хийх оношлуурын тавцангийн загвар гаргах тус бүр 2 эгнээтэй. Үлдсэн оношлуурын тавцангийн зурвасуудыг хатааж хуурай болгон тугалган цаасаар нягт ороож 2-8°C-д хадгална. 2. Стандарт, контрол, сорьц бүрээс 25 μl пепиткр тус тусын нүдэнд хийнэ. Контролыг зааврын дагуу найруулах ба урвалж бэлдэх хэсгийг харах ёстой.
Салбар :
Он : 1985
Зохиогч