- Эхлэл /
- Аргачлал мэдээлэл
Зогсоох уусмалыг 100 μl-г нүд бүрт хийн зугуухан хөдөлгөж холино. Дараагийн алхам хийхээс өмнө хийн бөмбөлөггүй болгох хэрэгтэй. Оношлуурын тавцан reader-ын тусламжтайгаар оношлуурын тавцангийн нүд бүрт гэрлийн нягтыг тодорхойлно. Stop solution хийснээс хойш хурдан уншуулах ба 30 мин-с хэтэрч болохгүй.(Зураг 15) Сорьцонд байх инсулины хэмжээтэй өнгөний өтгөн шингэн байх нь шууд хамааралтай байна. Инкретин эмчилгээ ЧШХШ-2 шинээр оношлогдсон өвчтөнүүдийг ДПП-4 хориглогчийн (Вилдаглиптин) ба ГТП-1-ын аналоги (Лираглутид) 2 бүлэг болгон эмчилгээний үр дүнг урт (3 сар) ба богино (10 хоног ) хугацаанд үнэлж үр дүнг судлав. ДПП-4 хориглогчийн бүлэгт Вилдаглиптиний 100 мг ( Зураг 18) шахмалыг өглөө, орой хоолны дараа уулгаж, харин ГТП-1-ийн аналоги бүлэгт Лираглутидийг 0.6 мг-аар, өдрийн хоолны дараа, хэвлийн арьсан дор, хоногт нэг удаа тарьсан. HOMA-IR, HOMA-β индекс: HOMA-IR болон HOMA-β –г доорх томьёогоор тооцоолов. Статистик боловсруулалт ЧШХШ2-ын эмчилгээ үр дүнтэй байгаа эсэх үзүүлэлтийг судалгааны үр дүн болгон сонгож авсан. ЧШХШ2-ын эмчилгээ үр дүнтэй байгаа эсэхийг цусан дахь глюкозжсон гемоглобины түвшинд үндэслэн тогтоосон. Судалгаанд хамрагдагсдын глюкозжсон гемоглобин HbA1C ≤ 6.5% бол ЧШ-ийн хяналт үр дүнтэй, HbA1C > 6.5% бол ЧШ-ийн хяналт үр дүнгүй байна гэж үзсэн. Тоон үзүүлэлтийг дундаж болон стандарт хазайлтаар, категори үзүүлэлтийг хувиар илэрхийлсэн. Бие биеэс үл хамаарах бүлэг хоорондын ялгааг үл хамааралт түүврийн t тест, One way ANOVA тест, Хи квадрат тестээр шинжилсэн. Хэвийн тархалтгүй (Kolmogorov-Smirnov шинжүүрээр тооцсон) тоон үзүүлэлтийг медиан болон дээд, доод квартилаар илэрхийлж бүлэг хоорондын ялгааг Wilcoxon’s rank-sum тестээр шинжилсэн. Шинээр туршсан эмийн эмчилгээний өмнөх ба дараах үеийн цусан дахь глюкоз ба инсулины түвшин хоорондын ялгааг хамааралт түүврийн t тестээр шинжилсэн. Эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарал: Судалгаанд сонгон авсан эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг логик регрессийн шинжилгээгээр үнэлж odds ratio (OR) ба 95%-ийн итгэх интервал (95% CI) -аар илэрхийлсэн. Ингэхдээ нас, хүйс, архины хэрэглээ, тамхидалт, дэглэм, даралт ихсэлттэй эсэх, дислипидеми, систолын цусны даралт, диастолын цусны даралт, биеийн жингийн индекс (БЖИ), бүсэлхийн тойрог (БТ), биеийн өөхний хэмжээ (БӨХ), холестрин, өлөн үеийн глюкоз, өлөн бус глюкоз, инсулин, С-пептид зэрэг үзүүлэлтүүдийг судалгааны эцсийн үр дүн буюу эмчилгээ үр дүнтэй байх эсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээр сонгож авсан. Судалгаанд сонгон авсан эрсдэлт хүчин зүйлс тус бүр үр дүнтэй хамааралтай эсэхийг нэг хүчин зүйлийн логик регрессийн шинжилгээгээр шинжилсэн. Судалгаанд сонгон авсан эрсдэлт хүчин зүйлс эцсийн үр дүнтэй бие даасан хамааралтай эсэхийг олон хүчин зүйлийн логик регрессийн шинжилгээгээр шинжилсэн. Судалгаанд хамрагдагсдын дунд ЧШ-ийн хяналт үр дүнтэй байгаа хүмүүсийн эзлэх хувь харьцангуй бага байсан. Тиймээс нэг хүчин зүйлийн логик регрессийн шинжилгээгээр судалгааны эцсийн үр дүнтэй статистик ач холбогдолтой хамааралтай (P<0.05) байсан эрсдэлт хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн логик регрессийн шинжилгээнд сонгож оруулсан. Олон хүчин зүйлийн логик регрессийн шинжилгээ: Эмчилгээ үр дүнтэй байх эсэхтэй бие даасан хамааралтай болох нь тогтоогдсон тоон үзүүлэлт ба глюкозжсон гемоглобин (HbAC1)-ы түвшин хоорондын хамаарлыг шугаман регрессийн шинжилгээгээр шинжилсэн. Тоон үзүүлэлт хоорондын хамаарлын хүчийг Pearson-ний корреляцийн коэффициентээр тооцсон. Бүх статистик анализыг хоёр талт байдлаар хийсэн ба Р утга <0.05 байх тохиолдлыг статистик ач холбогдолтой гэж тооцсон. Статистик анализыг SPSS програм (version
Салбар :
Он :
Зохиогч