Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шинэ өсөлтийн аргачлалаар өсөлтийн тооцоо хийж үзэхэд МУ-ын эдийн засгийн өсөлтийн гол эх сурвалж нь судалгаа ба технологийн хөгжил, дараагийн эх сурвалж нь хүмүн капитал байна. Jones (2016) өсөлтийн тооцоог нийт улсуудын хувьд хийсэн байдаг. Тэрээр өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын орлогын ялгааг нийт хүчин зүйлийн бүтээмжийн ялгаа тайлбарлаж байна гэж дүгнэсэн. Гэтэл МУ-д сүүлийн үед нийт хүчин зүйлсийн бүтээмжийн хувь нэмэр 2000-аад оны өмнөх үеэс буурах хандлагатай байна. Нийт хүчин зүйлсийн бүтээмж нь нөөцийн хуваарилалт хийгдэж буй институцийн орчин хэр чанартай байгаагаас хамаардаг. Тухайлбал, авлига өндөр байх, эдийн засгийн шийдвэр гаргах зохицуулалтын орчин тогтворгүй байх зэрэг нь нөөцийн хуваарилалтыг үр ашиг муутай болгодог. Эдийн засгийн өсөлтийн загварын үнэлгээгээр хүмүн капиталын мэдрэмж 0.17 байгаа нь бусад улсуудтай харьцуулахад доогуур байна. Гэтэл эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг сайжруулах үндсэн арга нь хүний хүчин зүйлийн бүтээмжийг дээшлүүлэх юм. Иймд хүртээмжтэй өсөлтийг дэмжих нэг хэлбэр нь хүмүн капиталын хуримтлалыг дэмжих, бүтээмжийг сайжруулах чиглэлээр бодлого авч хэрэгжүүлэх юм. Мэдлэгт тулгуурласан хөгжил гэж яригдаж байгаа өнөө үед боловсролын чанарт хяналт тавих нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангахад чухал нөлөөтэй. Ажиллах хүчний оролцооны загварын үнэлгээнээс үзэхэд боловсрол оролцоог нэмэгдүүлдэг байна. Тухайлбал, техник, мэргэжлийн боловсролтой байх нь бүрэн бус дунд болон түүнээс доош боловсролтой хүмүүстэй харьцуулахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн зах зээлд оролцох магадлалыг харгалзан 15.4 болон 13.5 пунктээр нэмэгдүүлж байна. Боловсрол өндөр хүмүүс илүү өндөр идэвхтэй байгаагаас үзэхэд ажиллах хүчний оролцоог дэмжих нэг арга нь боловсрол болж байна. Ажиллах хүчний оролцоо болон түүнд нөлөөлөх хүчин зүйлс өнгөрсөн хугацаанд ихээхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал, хүүхэд асрах шалтгаан идэвхгүй байдлын шалтгаанд томоохон байр суурь эзлэх болжээ. Мөн иргэдийн ажил хайх арга хэлбэр аажмаар өөрчлөгдөж байгаа дүр зураг харагдаж байна. Ажиллах хүчний оролцооны загварын үнэлгээнээс үзвэл боловсролын түвшин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах шийдвэрт нөлөөтэй бөгөөд ойролцоо байна. Техник, мэргэжлийн боловсролтой байх нь бүрэн бус дунд болон түүнээс доош боловсролтой хүмүүстэй харьцуулахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн зах зээлд оролцох магадлалыг харгалзан 15.4 болон 13.5 пунктээр нэмэгдүүлж байна. Боловсрол өндөр хүмүүс илүү өндөр идэвхтэй байгаагаас үзэхэд ажиллах хүчний оролцоог дэмжих нэг арга нь боловсрол болж байна. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогод дараах зүйлсийг анхааран авч үзэх шаардлагатай байна. Үүнд: Улс орны эдийн засгийн өсөлтийн үр дүнд ажилгүйдэл буурч, ажлын байр нэмэгдэх ёстой боловч манай улсын хувьд эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа уул уурхай, барилга, газар тариалангийн салбар улирлын шинжтэйгээс ажлын байрыг дорвитой нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад нөлөө үзүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн харилцааны зохицуулалт оновчтой бус байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэргүй болсон бөгөөд ажиллах хүчний нөөцийг зохистой ашиглаж, ажил олгогчийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх. Хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй, худалдаа, үйлчилгээний уламжлалт салбараас өндөр бүтээмжтэй уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбарт шилжиж байгаа нь мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчний хэрэгцээ, зохистой хөдөлмөр эрхлэлтийн эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн нөхцөл байдлын талаар ерөнхийд нь дүгнэвэл хүн амын дотоод шилжих хөдөлгөөнтэй уялдан хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу эдийн засгийн идэвхтэй хүн ам шилжиж, Улаанбаатар хот ба бусад гэсэн ерөнхий төлөв байдал ажиглагдах болсон байна. Үүнтэй холбоотойгоор Зүүн бүсэд хамгийн бага ажлын байрны эрэлт үүсч байгаа бол төвийн бүсэд харьцангуй тогтвортой, өндөр өсөлт ажиглагдаж байна. Улаанбаатар хотод 44-58 мянган ажлын байр үүсч байгаа нь нийт эрэлтийн 2/3-ийг бүрэлдүүлж байна. Зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас шинээр ажилтан авч чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд орох байдал сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа нь авч хэрэгжүүлж буй бодлого оновчтой биш байгаатай холбоотой. Харин урт хугацааны нөхцөл байдлын хувьд жилийн дундаж хөдөлмөрийн эрэлтийн өсөлтийг 2018-2023 оны хооронд 1.5 хувьтай байхаар байна. Энэ судалгаагаар харуулсан урт болон богино хугацааны хөдөлмөрийн эрэлтийн нөхцөл байдлыг харуулсан үр дүн нь бодлого боловсруулагчдад чиг баримжаа, төсөөлөл өгөх ач холбогдолтой бөгөөд цаашид ямар бодлого авч хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргахад үндэслэл болох боломжтой юм. Хөдөлмөрийн орлого хуваарилалт 2009 болон 2013 гэсэн эдийн засгийн хямралтай жилүүдэд сайжирч харин эдийн засгийн өсөлт өндөр байсан 2010-2012 онуудад илүү тэгш бус болжээ. Энэ нь өндөр цалинтай иргэдийн орлого эдийн засгийн хямралтай жилүүдэд бага цалинтай иргэдтэй харьцуулахад илүү ихээр буурч, харин эдийн засгийн өсөлттэй жилүүдэд илүү ихээр өсдөгтэй холбоотой холбоотой байж болно. Тиймээс манай улсын орлогын өсөн нэмэгдэх татварыг нэвтрүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох үр ашигтай бодлого болно.



Салбар :
Он : 2016
Зохиогч

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :




Үзсэн тоо(Нийт) 99
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД