1. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлын олон талт ойлголтыг нэг зарчим дээр нэгтгэж, олон жил хийхээр оролдож буй салбарын шинэчлэлийг “эмнэлэг болон эмнэлгийн мэргэжилтэн төвтэй” зарчмаас татгалзаж, “Үйлчлүүлэгч төвт” зарчим дээр тулгуурлан бодлогын баримт бичиг, төлөвлөлт, зохион байгуулалтын шинэчлэлийг хийх,
2. Халдварт бус, архаг өвчлөлийн тархалт ихсэж буй өнөө үед эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад үйлчлүүлэгч өөрөө идэвхтэй оролцох, улмаар архаг хууч өвчнөө идэвхтэй хянах үйл явцад үйлчлүүлэгчийг туслан дэмжих боломжийг бүрэн хангасан байх үйлчлүүлэгч төвт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх,
3. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр, стратеги төлөвлөгөө нь үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчийн идэвхтэй байдлыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тухайн хүний эрүүл мэндийн асуудлыг шийдэх шийдлүүдэд оролцоход дэмжлэг үзүүлэх чадамж бүхий тогтолцоог эрүүл мэндийн салбарын нэгж бүрт бүрдүүлэх зорилт тавих,
4. Үйлчлүүлэгчийн оролцоо идэвхийн загварчлалын Загвар 4 хувилбар (Үйлчлүүлэгчийн шинж тэмдэг + Эрүүл мэндийн боловсрол + Оролцох хүсэл + Үйлчлүүлэгчийн идэвх **) нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад үйлчлүүлэгчийн оролцоог бүрэн хангах боломжтойг харуулж буй учир, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг амжилттай хүргэхийн тулд бодлогын бүхий л чиглэлд энэхүү 4 төлөвийн харилцан хамаарлын онцлогийг агуулсан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
5. Тусламж үйлчилгээний үр дүн болон чанарын сайжралыг хэмжих шалгуур үзүүлэлтийг хэрэглэхэд тохиромжтой үндсэн 7 шаардлагыг хангасан үзүүлэлтүүдийг хэрэглэх, ингэснээр энэ үзүүлэлтүүд нь чанарыг сайжруулах үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг болж хэрэглэгдэх шаардлагатай байна. Ялангуяа, хэрэглэгдэж буй шалгуур үзүүлэлт нь 4) ялгааг сайн илрүүлдэг байх, 6) харьцуулалт хийх боломжтой байх (суурь эсвэл хүрэх түвшинг тодотгох) гэсэн шаардлагуудыг нэн түрүүнд ЭМС-ийн “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-д өөрчлөлт хийж хангуулах шаардлагатай байна. Үүний үр дүнд чанар сайжирсан эсэхийг илтгээд зогсохгүй цаашдын хүрэх зорилгыг тодорхойлох, тогтолцооны төсөөлөөгүй зарим үр дүнг илрүүлэх, үйл явцыг буцаан төлөвлөгдсөн горимд оруулахад туслах зэрэг ач холбогдолтой. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хянахад хэрэглэгдэж буй тоогоор илэрхийлэгдэх хэмжүүрүүдийн өвчтөний эрүүл мэндэд нөлөөлж буй эмнэлзүй, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанууд, менежмент, засаглалын чанарыг үнэлэх боломжыг улам бүр сайжруулах,
6. Чанарыг сайжруулах тогтвортой, мэргэшсэн үйл ажиллагаа бүхий, улс төрийн оролцоот хүний нөөцийн бодлогоос ангид бүтэц байхгүйгээс үүссэн хоцрогдлыг арилгахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хэлбэрүүдийг дэмжин, ОУ-ын сайн туршлага болох чанарын мэргэшсэн байгууллагуудыг дэмжин ажилуулж, үндэсний мэргэжилтнүүдийг чадавхжуулах зөвлөмжийг ЭМ-ийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх төрийн төв байгууллагад зөвлөмж болгож байна.
Салбар :
Он : 2016
Зохиогч