Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ази хүмүүсийн царайг ялгах компьютер загвар



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.2 Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
Он : 2014
Түлхүүр үг : нүүр таних, дүрс таних, нүүрний хэлбэр, нүүрний хэмжээ, үндэстэн таних

Аннотаци

Энэ өгүүллийн хүрээнд бид нүүр таних аргуудын харьцуулсан судалгааг хийсний үндсэн дээр нүүрний эрхтнүүдийн боловсруулалт хийж тэдгээрийн өнгө, хэмжээ, хоорондын зайг харгалзан ази хүмүүсийг нүүр царайгаар ялгах компьютерийн загвар боловсруулахыг зорилоо. Нүүрний олон янзын хувирал, байрлалаас хамаарч тэдгээрт хэмжилт хийхэд төвөгтэй болж ирдэг. Иймээс туршилтын зураг орж ирэхэд нүүр танилт хийгдэж зөвхөн нүүрний хэсгийг ялгана. Үүний дараа хувиргалт хийж хэмжилтийн шаардлагыг хангахуйц оролтыг бэлтгэнэ. Дараа нь зурагнаас хүйс болон нүүрний дүрсийг тодорхойлоод эрхтнүүдийн байрлалыг нүүрний цэгүүдийн хамт илрүүлнэ. Эцэст нь хэмжилтүүдийг хийж түүврээс гарсан хэмжээсүүдтэй харьцуулснаар үр дүнг гаргах юм. Түүвэрлэж авсан зурагнуудыг хэмжиж байх явцад хүйсээс болон нүүрний дүрснээс хамааран хэмжилтийн утгууд өөр өөр гарч байсан тул боловсруулалтын алхамд оруулж өгсөн. Оролтын зургийг эгц өөдөөс харсан, жигд гэрэлтүүлэгтэй, гэрлийн ойлт багатай зургаар сонговол илүү үр дүнтэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 44

Ишлэгдсэн тоо : 7



Ишлэлүүд

1

Fast Detection of Face Candidate for Passport Photographs. MITA. 2012 он. 108 хуудас.

2

Iranian Face Database with age, pose and expression. ICMV. 2007 он. 50 хуудас.

3

Adaptive head modeling system and its application. WCCC-ICSP. 2000 он. 1237 хуудас.

4

A new face detection method based on shape information. Pattern Recogn. Lett.. 2000 он. 12 хуудас.

5

Attribute and Simile Classifiers for Face Verification. ICCV. 2009 он. 20 хуудас.

6

Race. Oxford University. 1974 он. 33 хуудас.

7

Anthropometric Techniques. Current Anthropology. 1965 он. 127 хуудас.

8

Temporal Exemplar-Based Bayesian Networks for Facial Expression Recognition. ICMLA. 2008 он. 16 хуудас.



Үзсэн тоо(Нийт) 232
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Зохиогч Нэр Төрөл Он Салбар

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :