Ардчиллын эх орон АНУ-аас үүдэлтэй цахим засаглалын гол зорилго бол төрийн үйлчилгээг иргэд, байгууллагатаа мэдээллийн технологи тодруулбал интернет ашиглан хүргэх явдал юм. Өнгөрсөн зууны сүүлээс гаргасан цахим засаглалын энэ санаачлагыг АНУ төрийн бодлого болгон үе шаттайгаар өөрийн бүх муж, яамуудад хөгжүүлсээр одоо дараагийн шинэ засаглал болох технологийн засаглалд шилжих бэлтгэлийг хангаж байна