Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төрийн байгууллагуудын веб сайтын үзлэг



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.2 Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
Он : 2009
Түлхүүр үг : цахим засаглал, төрийн байгууллага, вебсайт

Аннотаци

Төрийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаа, мэдээллийг төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэж байх ѐстой. Үүний нэг нь вебсайтаар хүргэх явдал юм. Вебсайт байгууллагын онцлогоос хамаарч иргэдэд хүргэх мэдээллийн төрлүүд, үзүүлэх үйлчилгээтэй. Судалгааг төрийн 9 салбарын нийт 72 байгууллагын вебсайтыг вебсайтад байвал зохих нийт 84 төрлийн агуулгаас хэд нь байгаа эсэхийг шалгаж байр эзлүүлсэн болно. 84 агуулгат байгууллагын мэдээ, үйлчүүлэгчдийн асуулт хариулт, хэрэглэгчийн нэвтрэх хэсэг, архив мэдээ, хайлт, э-мэдээ, хандив, тусламж, харилцах байгууллагуудын холбоосууд, вебийг гадаад хэл үзүүлдэг эсэх, байгууллагын үйл ажиллагааны статистик мэдээ, байгууллагын үзүүлэлт, байгууллагатай харилцах хаягууд, байгууллагын бүтэц, ажилтан албан хаагчидын танилцуулга, байгууллагын байрлал, хаяг, хууль дүрэм дотоод заавар журмууд, зарлал, байгууллагын оны тайлангууд, байгууллагаас иргэдэд хүргэдэг веб үйлчилгээ, гишүүнчлэл, байгууллагын зорилго зорилтууд, веб хөгжүүлэгчийн хаяг, байгууллагын гадаад дотоод хамтын ажиллагаа, веб шинэчлэгддэг давтамж, тэргүүн туршлага, иргэдийн хэлэлцүүлэг, иргэд баримт вебээс баримт татан авч болдог эсэх, вебээс хэвлэн авч болох эсэх, фото зураг, байгууллагын амжилтууд, зөвлөмж, хэвлэл, байгуулагын төлөвлөгөө график, иргэдийн санал хураалт, байгууллагын өнгөрсөн ирээдүйн үйл явдалууд, дижитал гарын үсэг, нэр томьѐоны тайлбар толь, иргэд вебээр төлбөр тооцоо хийдэг эсэх, лавлагаа өгдөг эсэх, байгууллагын төслүүд, вебсайтын бүтэц, түүх, заавар зөвлөгөө, хурал цуглаан, веб тоолуур, хөрөнгө, инноваци зэрэг агуулгуудаар үзлэг хийсэн. Агуулга бүрт 0-5 оноо өгсөн бөгөөд 0-агуулга огт байхгүй, 1-агуулга байгаа ч мэдээлэлгүй, 2-агуулга байгаа ч мэдээлэл хангалтгүй, 3-мэдээлэл хуучирсан, 4-мэдээлэлтэй, 5-мэдээллээ шинэчлэдэг гэсэн үнэлгээ өгч тухайн байгууллагыг тоон үзүүлэлтээр хэмжсэн юм. Судалгааг 2009 оны 9-p capаас 11-p сар хүртэл програм хангамжийн оюутнуудтай хамт гүйцэтгэсэн юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 44

Ишлэгдсэн тоо : 7



Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.

Үзсэн тоо(Нийт) 222
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Зохиогч Нэр Төрөл Он Салбар