Програм хангамжийн оролт, гаралтанд тохирсон тоног төхөөрөмж ашиглан нь төхөөрөмжийн төрөл, онцлогоос гадна хэрэглэгчийн хөдөлгөөний хурдаас хамаардаг болохыг Фиттийн хуулиар тогтоосон байдаг. Мэдрэмтгий дэлгэц ашиглан хуруугаараа удирдах хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед судлаачид мэдрэмтгий дэлгэцийн хурууны загваруудыг гаргаж туршилт хийсэн олон судалгааны ажил явуулсан байна. Эдгээр судалгааны ажлууд нь голдуу насанд хүрэгсдэд тулгуурлан судалгаа явуулжээ. Энэ өгүүлэл нь хэрэглэгчийн хурууны хөдөлгөөний хурдыг мэдрэмтгий дэлгэц дээр турших судлаачдын загваруудыг танилцуулах, хөдөлгөөний хурдыг турших, туршилтын үр дүнг харьцуулсан тухай өгүүлнэ