Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

МОНГОЛЫН СУДЛААЧДЫН ЧАНСААГ КОМПЬЮТЕРЭЭР ТОДОРХОЙЛОХОД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛУУД



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.2 Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
Он : 2016
Түлхүүр үг : чансаа, судлаач, ишлэл, граф

Аннотаци

Эрдэмтэн судлаачдын чансааг олон улсад импакт фактор өндөртэй сэтгүүлд хэвлүүлсэн тоогоор үнэлдэг болоод удаж байна. Манай улсын зарим их дээд сургууль, хүрээлэнгүүдэд профессор багш нар, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, докторын зэрэг хамгаалах докторантуудад, төсөл тендер шалгаруулах комиссын гишүүнийг сонгох, төслийн удирдагч, зөвлөхийг сонгон шалгаруулах зэрэгт импакт фактор өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байхыг шаарддаг болсон. Үүнийг бид эрдэм шинжилгээний өгүүллийн ишлэлийг хайх Google Scholar, шинжлэх ухааны сэтгүүл, ном, эмхтгэлийн ишлэл, абстрактыг хайх Scopus, Web of Science, GetCITED, CiteSeer зэрэг хайлтын систем, дижитал номын санг ашиглан тухайн зохиогч, өгүүллийн талаар мэдээлэл авдаг. Scopus-т жилд 220 сэтгүүлийн 250.000 өгүүлэл бүртгэгддэг. Харин монгол судлаачдын монголдоо нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл болох өгүүлэл, номын цахим нэгдсэн бүртгэл үгүйлэгдэж байна. Хэдий их дээд сургуулиуд, хүрээлэнгүүд байгууллагынхаа судлаачдын бүтээлийн цахим сан бүрдүүлж байгаа туршлага байгаа хэдий ч олон улсад хэрэглэгддэг аргачлалаар судлаачдыг үнэлэх ажил учир дутагдалтай байна. Иймээс энэ өгүүллээр олон улсад хэрэглэгддэг аргачлалыг ашиглан монголын эрдэмтэн судлаачдын чансааг нийтлүүлсэн өгүүллийн тоо, хамтарсан хамтрагчдын тоо, бүтээлийг интернетээр татсан тоо, бүтээл иш татагдсан тоогоор тодорхойлох нэгдсэн системийг хөгжүүлэхэд саад учирч буй асуудлыг хөндөн тавьж шийдвэрлэх зарим аргыг энд өгүүлэх болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 44

Ишлэгдсэн тоо : 7



Ишлэлүүд

1

Цэнд Ганбат. Эрдэм шинжилгээний бүтээл, төслийн тайлангийн портал төслийн тайлан. ШУТС. 2015 он. 100 хуудас.

2

ЮНЕСКО шинжлэх ухаан, технологийн салбаруудын олон улсын ангилал. UN. 2010 он. 1 хуудас.



Үзсэн тоо(Нийт) 219
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Зохиогч Нэр Төрөл Он Салбар

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :