Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын түүхийн хичээл дээр сурагчдад коммунист үзэл олгох асуудлын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 278
Хамгаалсан он : 1972
Түлхүүр үг : үзэл, хамтын хөдөлмөр, тусгаар тогтнол, зарчим, хувьсгал

Аннотаци

Тус ажилд БНМАУ-ын түүхийн хичээлийн үндсэн агуулгыг илэрхийлэн тодорхойлж түүнийг танин мэдүүлэх ач холбогдол, ертөнцийг үзэх коммунист үзэл олгох боломжийг гол 17 чиглэлээр нээн үзүүлэв. Иймд монголын түүхийн хичээл заахдаа тэдгээр боломжийг хэрэгжүүлж дурдсан шаардлагуудыг зүй тогтол болгож баримталбал зохих бөгөөд хөтөлбөр, сурах бичгийн агуулгыг өөрчлөн сайжруулахдаа тэдгээрийг харгалзан тусгах нь зүйтэй гэж үзнэ. 1-р бүлгийн 17-р зүйл тус бүрд нээн үзүүлсэн боломж үндсэн шаардлагуудыг хэрэгжүүлэх нь монголын түүхээр сурагчдад боловсрол хүмүүжил нэгэн зэрэг олгож, хичээлийн үр дүн, нөлөөлөх чадлыг дээшлүүлэх гол нөхцлийг хангана. Уг бүтээл ба түүний товчлолын 2-р бүлэгт 3 зүйл тус бүрээр дээшлүүлж тавьсан хэдэн төрлийн шинэ санаа, дүгнэлт, тодорхойлолтуудыг зүй тогтол болгож баримтлах нь монголын түүхийн хичээлээр сурагчдад шинжлэх ухааны мэдлэг, коммунист үзэл олгоход ихээхэн тус хүргэнэ. Ялангуяа дэд сэдэв бүрийн боловсрол хүмүүжил олгох гол зорилго чиглэлийг бүрэн онож тодорхойлон, түүнийгээ хэрэгжүүлэх шилдэг арга барилыг зөв сонгож хэрэглэх нь сурагчдад коммунист үзэл эзэмшүүлэх хамгийн үндсэн нөхцөл боломж юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 155
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :