Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өнөөгийн Монголын боловсролын тулгамдсан социал асуудлууд, шийдвэрлэх арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.4 Социологи
Улсын дугаар : 4711
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг :

Аннотаци

Уг бүтээл удиртгал, 4 бүлэг, тус бүр 3 зүйл, дүгнэлт, ном зүйгээс бүрдэнэ.
“Боловсролыг судлах онол аргазүйн асуудал” нэртэй нэгдүгээр бүлэгт боловсролын тухай ойлголтыг шинээр тодорхойлж, түүнийг судлах аргазүйн асуудлыг боловсролын социологийн шинжлэх ухааны байр сууринаас төр-боловсролын, үйлвэрлэл-боловсролын, шинжлэх ухаан-боловсролын, соёл-боловсролын, гэр бүл-боловсролын, хамт олон-боловсролын парадигмыг ашиглан авч үзсэн болно. Мөн боловсрол улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын суурь социал тогтолцоо, бие даан эзэмших боловсрол XXI зууны боловсролын цөм болох тухай санааг дэвшүүлсэн билээ.
“Боловсролын социологи бол социологийн шинжлэх ухааны харьцангуй бие даасан салбар мөн”гэсэн хоёрдугаар бүлэгт боловсролын социологийн бүрэлдэн тогтсон үйл явц, судлах зүйл, түүний онолын үндсэн чиглэлүүд болох функционализм, зөрчилдөөний онол, интеракционизмийн чиглэлүүдийг ялган тодорхойлсон болно.
“Монголын боловсролын социал асуудлууд” хэмээх гуравдугаар бүлэгт Монголын боловсролын өнөөгийн байдлыг мэргэжлийн өмнөх болон мэргэжлийн боловсролын түвшинд болон албан бус, амьдрах орчноос суралцах боловсролын социал асуудлыг шинжилсэн.
“Монголын өнөөгийн боловсролын шинэчлэлийн асуудлууд” хэмээх нэртэй дөрөвдүгээр бүлэгт 1990-ээд оноос хойших боловсролын салбарт бий болсон ололт амжилтыг дурдахын зэрэгцээ бодит байдалд байгаа бэрхшээл, дутагдал, доголдлыг задлан шинжилж өнөөгийн Монголын боловсрол хямралт байдалтай байна гэсэн дүгнэлт хийлээ. Үүндээ тулгуурлан хямралт байдлыг даван туулах арга замыг төр-боловсролын, үйлдвэрлэл-боловсролын, шинжлэх ухаан-боловсролын, соёл-боловсролын, гэр бүл-боловсролын, хамт олон-боловсролын парадигмын хүрээнд болон боловсролыг танин мэдэх үйл явц, түүний үр дүн, боловсрол бол социал тогтолцоо, боловсрол бол социал институц хэмээн үзэж тодорхойлсон болно.
Дүгнэлт хэсэгтээ монголын боловсролыг хямралт байдлаас гаргах нь боловсролтой ижил түвшний социал тогтолцоо болох төр, үйлвэрлэл, шинжлэх ухаан, соёл, гэр бүл, хамт олон, иргэн бүрийн хүчин чадал, чармайлтыг нэгтгэх явдал гэж дүгнэсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 193
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Цэнд . 11/15/2024 8:42:27 PM

Бүтэн их хувиар нь хаанаас унших вэ

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :