Мөргөлдөн-өсөлтийн замаар өсөж буй дуслын хэмжээсийн тархалтын хувьсал өөрчлөлтийг квази-стохастик загвараар бодож, тодорхойлдог. Судалгааны ажлаар төгсгөлөг загварчлалын хугацааны алхамаар сайжруулсан квази-стохастик (IQS) загварыг боловсруулсан. Сайжруулсан квази-стохастик (IQS) загвар нь мөргөлдөөний магадлал бага байсан ч том цуглуулагч дуслыг тоон загварын нэгж хугацааны алхамд нэгээс олон удаа мөргөлдөх нөхцөлийг зөвшөөрдөг бөгөөд сайжруулсан квази-стохастик (IQS) загварыг хэвийн квази-стохастик (NQS) загвартай харьцуулан судалсан. Энгийн бокс загвараас үзэхэд том дусал нь IQS загварт NQS загвартай харьцуулахад илүү том байх хандлагатай байдаг ба IQS загвар нь NQS загвартай харьцуулахад том дусал үүсэх процессыг хурдасгаж байгааг харуулж байна. Дулаан үүлний симуляци загварыг дүнгээр IQS загварт хур тунадасны хэмжээ нэмэгдэж байгаа нь батлагдсан. Мөн IQS загварын хур тунадасны прогнозлох чадвар сайжирсан. Энэхүү үр дүнгүүд нь NQS загварыг бодвол, ялангуяа хур тунадасны эрчимтэй бүсэд, хур тунадасны хэмжээг IQS загвар нь илүү сайн тооцолж буйг илэрхийлнэ. Манай IQS загвар нь олон тооны мөргөлдөөний улмаас үүлэн дэх жижиг дусал болон том дуслын массын агуулгыг нэмэгдүүлдэгтэй холбоотой юм. Монгол орны хойд хэсэгт ажиглагдсан гүнзгий босоо хөгжлийн үүлний системд үзүүлэх аэрозолийн нөлөөлөлийг шалгаж үзлээ. Энэхүү судалгаагаар сайжруулсан микрофизик схемийг багтаасан тоон загвар нь үүл, хур тунадасны үйл явц, хур тунадасны талаархи илүү нарийвчилсан таамаглалыг сайн ойлгоход давуутай байлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 7
Ишлэгдсэн тоо : 0