Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөгжлийн стратеги ба Монгол улсын эдийн засаг дахь бүтцийн өөрчлөлт./худалдаа ба хөрөнгө оруулалтын чиг хандлага, төлөв байдал болон тодорхойлогч хүчин зүйлсийн судалгаа/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3077
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Гадаадын хөрөнгө оруулалт, Монгол улс, Эдийн засгийн нээлттэй байдал, Худалдаа, Дэлхийн худалдааны байгууллага

Аннотаци

Хөгжиж буй орнууд дахь хөгжлийн стратеги(хаалттай буюу дотогшоо чиглэсэн эсвэл нээлттэй буюу гадагш чиглэсэн)-ийн гүйцэтгэх үүргийн талаарх мэтгэлцээн нь олон тооны судалгааг төрүүлсэн юм. Эдгээр судалгааны үр дүн нь ерөнхийдөө нээлттэй эдийн засгийн бодлого нь тэргүүний технологи олж авах, илүү өрсөлдөөнтэй байх болон хийснээрээ суралцах боломжийг дээшлүүлдэг учир худалдааны болон эдийн засгийн өсөлтийг сайжруулахад хувь нэмэр оруулдаг хэмээн харуулдаг. Нөгөө талаар, хаалттай эдийн засгийн бодлого нь гадаад өрсөлдөөний дутмаг байдлаас улбаалан бүтээмжийн өсөлт доогуур байхад хүргэдэг гэсэн маш олон тооны нотолгоо байдаг. Эдгээр нотолгоо нь зарим талаар үнэн байж болох ч Монгол улс зэрэг шилжилтийн эдийн засагтай орнуудад маш бага хамааралтай юм. Учир нь эдгээр улсуудын далайд гарцгүй, институци сул, дэд бүтэц муу байдал нь нээлттэй эдийн засгийн бодлогын бий болгосон боломжийг ашиглахад саад болж болох юм. Хөгжиж буй олон орны туршлага нь шилжилтийн эдийн засагтай орнуудын талаар хангалттай дүр зургийг өгөхгүй байгаа ба Монгол зэрэг хөгжиж буй жижиг орны хувьд худалдааны шинэ сонгодог онол батлагдаж байгаа гэдгийг харуулах тодорхой нотолгоо байхгүй байна. Энэхүү судалгааны зорилго нь Монгол улсын гадаад худалдаа ба гадаадын хөрөнгө оруулалтын чиг хандлага, төлөв байдалд нээлттэй эдийн засгийн бодлогын үзүүлж буй нөлөөг судалж үзэх замаар энэхүү орон зайг нөхөхөд чиглэнэ.
Судалгааны үр дүн Монгол улсын худалдаа ба хөрөнгө оруулалтад бүтцийн ихээхэн өөрчлөлт гарсныг харуулж байна. Ялангуяа Монгол улсын үйлдвэрлэлийн салбарын экспортод чиглэсэн байдал болон импортын нэвтрэлт ихээхэн өссөн байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн өссөн (эдийн засгийн либералчлалын өмнөх үед дотоодын нийт бүтээгдэхүүний 2% байсан бол либералчлалын дараах үед 25% болсон) нь харагдлаа.
Энэхүү судалгааны ажил нь долоон бүлэгтэй. 1 дүгээр бүлэг дэх Удиртгалын дараа 2 дугаар бүлэгт судалгааг хийх онолын хүрээ болон сэдвийн хүрээнд хийгдсэн судалгаануудын талаар өгүүлсэн болно. 3 дугаар бүлэгт Монголын эдийн засаг, бодлогын орчныг тоймлон өгүүллээ. 4 дүгээр бүлэгт үйлдвэрлэлийн салбарын худалдааг шинжилж, түүний экспортод чиглэсэн байдал болон импортын нэвтрэлтийг тодорхойлогч хүчин зүйлсийг судалсан болно. 5 дугаар бүлэгт Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын чиг хандлага, төлөв байдлыг судалсан бол 6-р бүлэгт гадаадын хөрөнгө оруулалтын байршлыг тодорхойлогч хүчин зүйлсийг эмпирик аргаар шинжиллээ. Төгсгөл 7-р бүлэгт судалгааны гол үр дүнгүүд, тэдгээрийн бодлогын үр дагаврын талаар өгүүлж, цаашид хийх судалгааны талаар санал болголоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 7

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 195
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :