Монгол орны хүчтэй газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтол, горимыг математик, статистик тооцооны аргаар тооцон тодорхойлж газар хөдлөлтийн давтагдал, доргилтын хүчний тархалт, замхралтын шинж байдлыг Монгол орны газар хөдлөлийн 1900-1981 оны статистик материал дээр үндэслэн тогтоож 100,1000,10000 жилийн үе бүхий газар хөдлөлтийн доргилтын давтагдлын бүдүүвч зургийг зохиосон. Энэ нь Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлал зохиох ажлын сейсмологийн судалгааны нэгэн үндэслэл болсон юм.