Диссертацийн бүтээлд чацарганы шахдас нь хатаах объект мөн болохыг сайн судалсан байна. Механик-бүтэц, гидродинамик болон дулаан-массын солилцооны үзүүлэлтүүдийг судлан шинжлэж, холбогдох дүгнэлтүүдийг өгчээ. Хатаахад асар төвөгтэйд тооцогддог материалуудыг судлах талаар туршлагатай Белорусийн үндэсний Академийн Дулаан-массын солилцооны институтийн эрдэмтдийн боловсруулсан псевдо-шингэрүүлсэн давхрагын аргыг өргөтгөн хатаах зохимжтой аргыг сонгосон бөгөөд энэхүү арга нь чацарганы шахдас хатаах процессыг эрчимжүүлэхэд амжилттай хэрэгжсэн юм. Тухайлбал, псевдо шингэрсэн давхаргад механик хутгагчийг байрлуулан хослуулан хэрэгжүүлснээр текникийн шинэлэг үр дүнг гаргажээ. Диссертацийн ажлын судалгааны явцад "чацаргана хатаах технологи" №1135036, "чацарганы шүүс өтгөрүүлэх арга" №1527675 тоот патентын эрхийн хамгаалалт ОХУ-д тогтоолгожээ. Псевдо-шингэрүүлсэн үеийн гидродинамик, шахдас хатаах процессыг эрчимжүүлэх, механик хутгагчийн эргэлтийн тоо, шахдас ачаалтын анхны өндөр, температурын нөлөөлөл зэрэг үзүүлэлтүүдийг бүрэн төгс судалжээ. Судалгааны онолын тооцооны үр дүнд хатаах төхөөрөмжийг зохион бүтээж, үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлжээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0