Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өндөр даралтат булт нунтаглагчийн энерги-нунтаглалтын зэргийн хамаарлыг урьдчилан поршон тестээр тодорхойлох аргачлал



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3889
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : булт нунтаглагч, хүдэр бэлтгэлт, нунтаглалт, симуляци, энерги

Аннотаци

Өндөр даралтат булт нунтаглагчийн (ӨДБН) технологи нь 20-иод жилийн өмнөөс үйлдвэрлэлд ашиглагдан эрчим хүчний энергийн ихээхэн хэмнэлт гаргадаг нь нотлогдсон ч уул уурхайн салбарт өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдөж нэвтрэхгүй байна. Үүнийг нэг шалтгаан нь хөгжлийнхөө эхэн үедээ яваа уул уурхайн төслүүдэд хүдэр бэлтгэлтийн ӨДБН ашигласан хэлхээний үнэлгээ хийхэд туршилтад их хэмжээний дээж шаардлагатай болдогтой холбоотой.
Судалгааны гол зорилго нь ӨДБН-ийн эрчим хүч зарцуулалт болон нунтаглалтын зэргийн хамаарлыг бага хэмжээний дээж ашиглан тодорхойлох аргачлал боловсруулах юм. Судалгааны үр дүнд ӨДБН-ийн стандарт туршилттай харьцуулахад маш бага хэмжээний хүдэр шаарддаг поршонд хүдэр нунтаглах гурван аргачлал бий болсон.
Нэг дэх аргачлал нь шууд калибровка хийх буюу поршон тестийн үр дүнг хагас үйлдвэрлэлийн зориулалттай ӨДБН үр дүнтэй шууд харьцуулах арга юм. Энэ аргачлалыг ордын нийлмэл хүдэр дээр хийсэн хагас үйлдвэрлэлийн туршилтын өгөгдөл байгаа үед ордын хүдрийн хувирал бүр дээр туршилт хийхэд хэрэгтэй юм.
Хагас үйлдвэрлэлийн туршилтын өгөгдөл байхгүй бол олон тооны хагас үйлдвэрлэлийн туршилтын бааз дээр үндэслэсэн томьёо ашиглан поршин тест хийх боломжтой юм.
Симуляцид суурилсан аргачлал нь ӨДБН-ийн үйл ажиллагааны тохируулга, хүдэр бэлтгэлтийн хэлхээний өөрчлөлт зэргийг симуляци хийхэд зориулсан аргачлал юм.
Эдгээр гурван аргачлалыг ашиглан ӨДБН-ийн эрчим хүч, нунтаглалтын зэргийн хамаарлыг бага хэмжээний хүдрийн дээж ашиглан тодорхойлох боломжтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 260
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :