Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хотын залуучуудын амьдралын хэв маягийн судалгаа (дээд боловсролтой, УБ хотын залуучуудын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3844
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : соёл, чөлөөт цаг, хотжилт, шилжилт хөдөлгөөн, бодлого, нийгмийн орон зай, оюун санааны орон зай, нийгмийн өөрчлөлт, шилжилт

Аннотаци

Залуучуудын амьдралын хэв маягийн судалгаа нь Монголын нөхцөлд чухлаар тавигдаж буй сэдэв бөгөөд ялангуяа хотын залуучуудын амьдралын хэв маяг нь нийгмийн шилжилтийн нөлөөг хамгийн түрүүнд тусгасан утгаараа судлах шаардлагатай асуудал болоод байна. Судалгааны хүрээ 1990-д оны нийгмийн өөрчлөлт шилжилтэд бага өсвөр насаа өнгөрүүлсэн 1980-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод амьдарч буй, дээд боловсролтой залуучуудыг хамрах болно. 2010 оны байдлаар Улаанбаатар хотод оршин суугчдын 47,2% нь уугуул оршин суугчид бол 52,8% нь шилжин ирэгсэд байна. Хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнд оролцогчдын гол хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд шилжин ирэгсдийн 50,0% нь 15-24 насныхан байна. Энэ утгаараа хотын залуучуудын боловсролын түвшин, амьдралын зорилго, үнэт зүйл, нийгмийн идэвх оролцоо зэргийг судалж, эдгээрээс нийгмийн хөгжилд үзүүлж буй дээд боловсролын үнэ цэнэ, чанар, үр нөлөө зэргийг тодорхойлох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 340
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :