Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тэхийн шээг(Ribes diacanthum Pall)-ийн бөөр хамгаалах фармакологийн үйлдлийн ба механизмын судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3469
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Бөөрний сувганцрын хучуур эсийн апоптоз, бөөрний фиброз, бөөрний гэмтэл, амьтны загвар, идээшмэл

Аннотаци

Тэхийн шээг нь Сэрдэг(Saxifragaceae)-ийн овогт хамаарагддаг сөөглөг ургамал бөгөөд манай орны Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Их хянган, Дорнод Монгол зэрэг газруудад уулын чулуутай энгэр, хормой, хад, асга, голын хөндийн элсэн хөрстэй бургас, улиасан шугуйн зах, цоорхойд ургадаг. МУАУ-д эрт дээр үеэс түүний газрын дээд хэсгээс бэлдсэн усан хандыг бөөр, шээсний замын үрэвсэлт өвчнүүд, шээс хоригдох, хавагнах зэргийг анагаахаар хэрэглэж иржээ. Зарим нэг химийн судалгаанууд тэхийн шээг нь их хэмжээний флавнойд агуулдаг тул антиоксидант үйлдэлтэйг баталжээ. Гэвч, тэхийн шээгийн туршлагын амьтан дээр үүсгэсэн бөөрний үрэвсэлийн үе дэх бөөр хамгаалах үйлдлийн судалгаа огт хийгдээгүй байсан учир бид туршлагын хулганад цисплатинаар болон нэг талын шээсний сүвийг боох зэрэг замаар үүсгэгдсэн бөөрний үрэвслийн үед түүний бөөр хамгаалах фармакологийн үйлдлийг болон механизмыг судалсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 204
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД