Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

”БНХАУ Сичуань мужийн хүн болон зарим өвсөн тэжээлт амьтдын ходоод гэдэсний бактерийн бүлгийн судалгаа”



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3710
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Бичил биетэн, Рибосомийн РНХ, сүүнхүчлийн бактери, энтеробактери, сарлаг, адуу

Аннотаци

Энэхүү судалгаагаар Хятадын зүүн өмнөд Цинхай Төвдийн өндөрлөгт орших Ланжоу мужийн баруун хойд хэсэгт 640 км-ийн урд байрлах Хунюань тосгоны хүн болон зарим өвсөн тэжээлтний гэдэсний микрофлорын бүрэлдэхүүнийг тогтоох Уламжлалт микробиологийн аргаар, гэдэсний микрофлорын үндсэн бүрэлдэхүүнийг Рибосомийн РНХ ын 16S генд полимеризацийн гинжин урвалаар тодорхойлж нийт дээжин дэх сүүнхүчлийн бактерийн онцлог ялгааг тодорхойлов.
Туршилт судалгааны үр дүнгээс харахад: 1. Нийт 30 дээжинд шинжилгээг хийхэд нийт 113 омогт багтах бичил биетэн байгааг тогтоосон. Үүнд 10 зүйлийн 22 төрлийн бичил биет байгаагаас Enterobacter cloacae 27 төрөл , хүний гэдсэнд 23 сарлагийн дээжинд 2, төвд адууны дээжинд 2 төрөл байна. Lactobacillus 33 зүйлээс хүний өтгөнд 18, сарлагт 4, адуунд 11, Enterococcus faecalis 13, Escherichia coli 31, үүнээс хүний дээжинд 1, сарлагт 2, адуунд 28, Pseudomonas entomophila зөвхөн адуунд 2, хүнийхэд Bacteroides 1, сарлагийн дээжинд staphylococcus epidermidis 1, naeslundii 1, propionibacterium 2; хүнийхэд Enterococcus casseliflavus 1 тус илэрсэн байна.

2. PCR-DGGE үр дүнгээс харахад хүн болон зарим өвсөн тэжээлт амьтад болох сарлаг, адууны гэдэсний микрофлорын зарим бүрэлдэхүүн төстэй байна.

3. Сүүнхүчлийн бактери хувьд насанд хүрсэн хүнийхэд хүүхдийн ходооод гэдэсний микрофлороос илүү агуулагдаж байна. Мөн насанд хүрэгчдийн ходооод гэдэсний микрофлорт Lactobacillus helveticus илүү байна. Мөн Lactobacillus sanfrancisco сарлагийн ходоод гэдсэнд илүү хэмжээгээр агуулагдаж байна.

4. Тус бүс нутгийн хүн болон сарлаг, адууны ходоод гэдэсний бичил биетэний бүрэлдэхүүнд Lactobacillus, Bifidobacterium, Clostridium, Bacteroides, Desulfovibrio болон Enterobacter, Clostridium болон Desulfovibrio давамгайлж байна. Дээрх 6 төрлийн бичил биетэн нь хүүхдийн гэдсэнд насанд хүрэгчдийнхээс бага хэмжээгээр агуулагдаж байна.

5. Мөн эдгээр нь сарлагийн гэдэсний микрофлорийн бүрэлдэхүүнд адуунаас илүү хэмжээгээр агуулагддаг байна. Энэ нь хоол боловсруулах системийн онцлогоос шалтгаалсан гэж үзлээ.
Сичуаны Хунюань тосгоны хүн болон зарим өвсөн тэжээлтэн /Төвд адуу сарлаг/-ийн гэдэсний микрофлорын үндсэн бүрэлдэхүүнийг анх удаа тогтоож, ашигт бичил биетний эзлэх хувийг тодорхойлж, эрүүл мэндэд ашигтай зөвлөмж боловсруулан, экологи, байгаль орчныг хамгаалах, тус бүс нутагт тэжээлийн мал аж ахуйн хөгжүүлэх үйлдвэрлэлийн үндсэн мэдээлэл, онолын үндэслэлийг бий болгов.
Сычуань мужийн гол онцлог нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, хүнсний бүтээгдэхүүний хувьд харьцангуй олон төрлийг хэрэглэдэг. Хонь, адуу, сарлагийг голчлон үржүүлж ашиг шимийг нь хүртдэг тул сүү цагаан идээний хэрэглээ бусад мужаас их байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 128
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :