Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын Богд хан уулын "Шашин хурх" - ын амны хөрсний микроб болон микоризын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3131
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Богд хан уул, хөрсний микроб, микоризын олон янз байдал

Аннотаци

Бидний судалгааны ажлын гол ач холбогдол нь хөрсний нөхөн сэргээлтийн асуудал бөгөөд хөгжил сайтай улс орнууд хөрсний нөхөн сэргээлтийг микоризын тусламжтайгаар шийдвэрлэж байна. Уул уурхайн хөрсний нөхөн сэргээлт, хөдөө аж ахуйн салбарууд, цөлжилттэй тэмцхийн тулд хөрсний нөхөн сэргээлтийн асуудлыг шийдвэрлэдэг гол асуудлын нэг болж байна. Иймд судалгааныхаа ажлыг хийдээ хөрсний нөхөн сэргээлтийн чухал асуудлын нэг болох микоризын судалгааг хийх зорилго тавьж ажиллсан юм.
Хөрсний микоризын судалгааны ажлыг Богдхан уулын “Шажин хурх” орчмын байгалийн янз бүрийн бүслүүр болох Шинэсэн ой, Шинэсэн ойн зах, Уулын энгэр, Нуга, Хээр, Айлын өвөлжөө зэрэг судалгааны 6 цэгээс хөрсний дээж авч, хөрсний микроб болон микоризийн AMF төрөл зүйлийг судлах судалгааны ажил хийж гүйцэтгэсэн.
Судалгааны ажлаа аргазүйн дагуу хийж үзэхэд дараах үр дүн гарч байна. Үүнд:
1. Богд хан уулын “Шажин хурх”-ын амны 6 газраас хөрсний дээж аван судалгаа хийсэн бөгөөд дээж авсан газраас 15 овгийн 23 төрлийн 34 зүйл ургамлын үндэсний микоризын судалгааг хийсэн. Мөн ургамлын үндсэн дэх микоризын колоны судалгааг хийж, микоризын төрөл зүйлийг ялгасан.

2. Богдхан уулын “Шажин хурх” орчмын 6 газрын хөрснөөс микоризын AMF 26-н зүйлийн спорыг тодорхойлж гаргалаа, Acaulaspora 5 зүйл, Diversispora 3 зүйл, Glomus 15 зүйл, Entrophospora 1 зүйл, Scutellospora 2 зүйл тус тус ялгаж авсан. Шинэсэн ойн захаас 16 зүйл , хээрээс 14 зүйл, нугаас 12 зүйл, шинэсэн ойгоос 11 зүйл, айлын өвөлжөө 8 зүйл, уулын энгэрт 7 зүйлийн тус бүр тодорхойлсон. Судалгааны дээж авсан 6 цэгт AMF-ийн зүйлээс Acaulaspora sp1, Acaulaspora sp3, Glomus ambisporum, G. microaggregatum зэрэг 4 зүйлийн спор нилээд элбэг тохиолдож байна. Мөн G. fasciculatum шинэсэн ойд, Glomus mosseae шинэсэн ойн захад, Glomusclarum нугын хөрсөнд, Glomus sp2 айлын өвөлжөөнд, Entrophospora infrenquens хээрт элбэг тохиолдож байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 149
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :