Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүйтэн бүс нутгийн их дунд оврын биохийн байгууламжийн исгэх системийн бүтцийн оновчлол



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3217
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : дулаалга, хийн гарц, исгэх шингэн, биошаар, биохий

Аннотаци

Их, дунд оврын биохийн байгууламжийн системийн оновчлол нь биохийн байгууламжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх судалгааны чухал судлагдахуун юм. Хүйтэн бүс нутгийн биохийн байгууламжийн оновчлол нь исгэх савны дулаалга болон халаалтын системийг хамгийн бага зардалтай исгэлтийг явуулах нөхцлийг хангана. Энэхүү бүтээлд оновчлолын арга хэрэглэж, биохийн исгэх савны дулаалгын болон халаалтын системийн хамгийн оновчтой бүтцийг тооцоолсон. Зорилгын функц, нөхцөлт хувьсагчид (хийн гарц, исгэх шингэнийг оруулах хэмжээ, биошаарны хэмжээ гэх мэт..)-ийг тодорхойлж, биохийн байгууламжийн системийн хамгийн бага зардлыг оновчлох математик загварыг боловсруулсан. Биохийн исгэх савны дулаалга болон исгэх савны халаалтын системийн туршилтыг явуулж, магадлалын Монте-Карло тооцооны арга, математик статистикийн аргуудыг ашиглан туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийж, исгэх савны нэгж талбайн дулаан алдагдлыг тооцоолж гаргалаа. Мөн эдэлгээний нийт хугацааны зардлын шинжилгээний аргын математик загварыг боловсруулж APDL хэлийг ашиглан програмчилж, Монгол орны цаг агаарын нөхцөлд Хоногийн эрэмбэ (Degree Days) аргаар, өөр өөр дулаалгын материал (for example rubber PEF board, polyethylene board) –уудын зузаан, материалын үнэ, эрчим хүч (цахилгаан, нүүрс, шингэрүүлсэн хий, байгалийн хий) –ний үнэ, байгаль орчны нөхцөл зэрэг дулаалгын үр дүнд хамгийн чухал нөлөөтэй хэмжигдхүүнүүд болон биохийн байгууламжийн хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардал зэрэг хэмжигдхүүнүүдийг ашиглаж, исгэх савны дулаалгын хамгийн оновчтой зузаан зэргийг тооцоолсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 193
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :