Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол үхэр болон Бинху одос үхрийн стресст тэсвэрлэлтийн p53, ба NF-Kappa B дохионы зам дээр ялгавартай илрэх генүүдийг илрүүлж, тодорхойлох нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3336
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Transcriptome дараалал, мэдээллийн РНХ, комплементар ДНХ, Полимеразын гинжин урвал, Рибонуклейн хүчил, Дезоксирибонуклейн хүчил, азотлог суурь, B эсийн транслокац ген 2 (BTG 2 gene), Мөрөн, Хөвсгөл,

Аннотаци

Энэхүү судалгаагаар бид тайгын сэрүүн бүс болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ болон Цагааннуур суманд тархсан монгол Хогорго үхрийн болон Хятадын өмнөд нутгийн Дунтин нуурын хавь нутгаар тархсан Бинху одос үхрийн булчингийн эдийн дээжинд хоёр дахь үеийн сиквенсинг технологи (2ndGS technology) – ийг ашиглан транскрипцийн сиквенс хийв. Үүн дээр үндэслэн бид KOG,KEGG өгөгдлийн сангаас ялгаатай илрэх генүүдэд түүвэр хийсэн.
Транскрипцийн сиквенсээс скрийн хийсэн ялгаатай илрэх генүүдээс бид бодисын солилцооны стресст тэсвэрлэлтийн p53 болон NF-Kappa B замаас сонгон авч qRT – PCR хийв. Түүнчлэн p53 зам дээрх өсөлт хөгжилтйин болон стресс тэсвэрлэлт шинж чанарыг нөхцөлдүүлэгч B- cell translocation gene 2(Btg2)генийг сонгон авч, промотор клонинг болон дараагийн батлах туршилтуудаар бид 2 зүйл дээр ялгаатай илрэх генийн молекулын механизмыг тодорхойлж, дараах үр дүнд хүрсэн.

1. Сиквенсийн үр дүнд, анхны статистик болон чанарын үнэлгээгээр, олж авсан транскрипцийн мэдээлэл бүр нь 4G-ээс их, мөн Reads-ын эерэг утга нь 70%-иас дээш байв. Splicing Unigene болон GC content – ын урт нь бусад хөхтөн амьтдын уртын тархалттай ижил байлаа. Өвөрмөц генийн болон нийтлэг генийн сангийн харьцал нь үхрийн гентэй төстэй байдал нь давамгайлж байсан.

2. Энэхүү судалгааны транскрипцийн сиквенс туршилтаар бид Хогорго монгол үхэр болон Бинху одос үхрийн булчингийн эдээс, бодисын солилцооны p53 болон NF – kappaB зам дээр тус бүр 70, 80 ялгаатай илрэх генүүдийг тодорхойлсон. Эдгээрээс, бодисын солилцооны p53 зам дээр, монгол үхэрт 10 upregulated ген, одос үхэрт 25 upregulated ген илэрсэн. Түүнээс гадна, бодисын солилцооны NF – kappaB зам дээр, монгол үхэрт 6 upregulated ген, одос үхэрт 16 upregulated ген илэрсэн.

3. Түүвэр хийж илрүүлэн авсан ялгаатай илрэх генүүдэд бид qRT-PCR хийж шалгахад , үндсэндээ, ялгаатай илрэх генүүдийн транскрипцийн сиквенс нь qRT-PCR-ын үр дүнтэй таарч байв.

4. Судалгааны үр дүнд, Бинху одос үхрийн булчингийн эдэд BTG2 генийн экспресс Хогорго монгол үхрийнхээс нилээд бага бөгөөд тус генийн промотор нь 271 bp нуклеотидын дараалал устсан байлаа. Харин Хогорго монгол үхрийн BTG2 генийн промотор хэсэг нь 271 фрагментаар илүү байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 311
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :