Төр эрхзүйн шинжлэх ухаан, тэр дундаа улс орны эрэлт хэрэгцээнд суурилсан шилжин суурьшигчдын эрх, эрх чөлөөг хангахад иргэний харьяалалын асуудлыг зохицуулсан эрхзүйн салбар шинжлэх ухаан байдаг. Yүнд түүхэн сурвалжийг системтэйгээр, шинжлэх ухааны бусад салбартай уялдуулан судлах, монголын харьяат, цагаачлалын хууль журмын хөгжил, өрчлөлтийн түүхэн үндэслэлийг тодорхойлох явдал чухалтай байна. Үүнтэй холбогдуулан иргэний харьяалалын эрхзүйн уламжлалт харилцааны талаарх өөрийн судалгаанд түшиглэн шинжлэх ухааны үүднээс санал дүгнэлтээ дэвшүүлэн тавихад шинжлэх ухааны болон практик ач холбогдлын мөн чанар оршино. Тус сэдвийг Богд хаант Монгол улс дахь шилжилт хөдөлгөөн 1911-1924 он, БНМАУ дахь гадаадын иргэдийн хамааралтын асуудал 1924-1960 он, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяатын тухай анны хууль батлагдсан 1974 он хүртэлх агуулгыг багтааж бичив.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0