Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бэлчээрийн болон суурин мал аж ахуйн экологи эдийн засгийн үр дүнгийн харьцуулсан судалгаа Монгол Хятад улс Өвөр монголын жишээн дээр /хятад хэлээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3253
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Бэлчээрийн мал аж ахуй, суурин мал аж ахуй, экологи, бэлчээр, мал аж ахуй

Аннотаци

Монгол орны хувьд бэлчээрийн мал аж ахуй нь манай улсын хүн амын амьжиргааны гол эх үүсвэр бөгөөд улс орны эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэсээр байгаа юм. Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл байгалийн эрхшээлийн дор явагддаг учир эрсдэл өндөртэй үйлдвэрлэл байдаг. Бэлчээр даган нүүдэллэх учраас малчид зах зээлээс хол зайтай, тархай байрладгаас хамаарч мал аж ахуй нь ихэнхидээ амиа аргацаасан байдалтай байна. Хөдөө орон нутагт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр бараг байхгүй байгаагаас малын гаралтай түүхий эдийн үнэ өсөх боломж муу байна. Дээрх шалтгаанаар ялангуяа цөөн малтай малчин өрхийн орлого бага, амьдралын түвшин доогуур байна.
1990- ээд оноос эхлэн төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн системд шилжсэнээр Монголын малчид чөлөөтэй нүүж шилжих бололцоотой болж улмаар хот, суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Энэ нь төв суурин газар, уст цэгийн орчим бэлчээрийн талхлагдал, газрын эвдрэл зэрэг сөрөг нөлөөллүүдийг дагуулсан юм.
БНХАУлс-Өвөрмонголд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлтөөс үүдсэн бэлчээрийн доройтлын шалтгаанаар бэлчээрийн мал аж ахуй нь суурин хэлбэрт шилжсэн байна.
Өвөрмонголын хэмжээнд экологийн байдал муудаж бэлчээр нутаг доройтож байгаа нь нэгэнт тодорхой болсон учраас үүнд тохируулан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийн арга хэлбэрийг өөрчилж бэлчээр ба малын тоог тэнцвэртэй байлгаж экологид тохируулан нүүдэллэх болон өвс хадлан бэлтгэх, зарим нутагт мал маллахыг түр зогсоох, мал аж ахуй эрхэлж байгаа газрын илүүдэл хүн амыг хотод нүүлгэж, ажил олгон нутаг дэвсгэрийн ачааллыг хөнгөлөх дүрэм гаргах зэргээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Суурин мал аж ахуйг эрхэлсэнээр олон малчин өрхийг хамарсан арилжаа наймаа, аж үйлдвэр, мал аж ахуйн бие биенээсээ харилцан хамаарал бүхий хэлбэрийг бий болгожээ. Энэ нь мал аж ахуй таваарын эдийн засгийн хэлбэрээр хөгжих боломжийг олгож улмаар малчдыг зах зээлд өргөнөөр оролцох боломжийг бүрдүүлжээ. Сөрөг талыг дурьдвал, судалгаанд хамрагдсан бүс нутагт малын бэлчээрлэлтийн хориглож малыг зогсоож тэжээж байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн өртгийг маш ихээр өсгөсөн бөгөөд энэ нь малчдын амьдралд муугаар нөлөөлж байна. Мал бэлчээхгүй болсон бэлчээр нутаг урт хугацаанд илүү ихээр доройтолд өртөх магадлал өндөр байна.
Хэдийгээр засгийн газар тодорхой газар нутгийн бэлчээрийг сэргээх арга хэмжээг авч байгаа боловч ерөнхийдөө нийт газар нутгийн бэлчээрийн доройтол үргэлжилсээр байна.

Судалгааны ажлын зорилго нь: Хоёр орны мал аж ахуйн салбарын харьцуулсан судалгаанд тулгуурлан Монгол орны говь-хээрийн бүсэд мал аж ахуй эрхлэх экологи-эдийн засгийн оновчтой хувилбарыг санал болгоход оршино.
Судалгааны ажлын зорилт:
• Хоёр орны мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг харьцуулан судлах
• Судалгаанд хамрагдсан газар нутгийн бэлчээрийн экологийн судалгаа,бэлчээрийн доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд
• Малчин өрхийн эдийн засгийн судалгаа
Судалгааны объект: Монгол Улс- Өмнөговь аймаг, БНХАУ- Өвөрмонгол-Алшаа аймаг
Судалгааны шинэлэг тал :Харилцан адилгүй улс төрийн тогтолцоотой боловч экологийн хувьд ижил төстэй бүс нутгийн МАА-н экологи-эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын харилцан хамаарлын цогц судалгааг хэрэгжүүлсэнд энэхүү ажлын шинэлэг тал оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 386
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :