Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дарма гүүшийн “Алтан хүрдэн мянган хигээст” /1739/ хэмээх Монгол түүхэн сурвалжийн харьцуулсан судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3116
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Дарма гүүш, алтан хүрдэн мянган хигээст, харьцуулсан судалгаа

Аннотаци

XVIII зууны үед өөрийн зохиол бүтээлээрээ түүхэнд алдар нэрээ дуурсгаж чадсан эрдэмтэн, лам нарын нэг бол Дарма гүүш билээ. Тэрээр, 1739 онд “Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх түүхэн зохиолоо бичсэн нь өнөө бидний үед уламжлагдан ирсэн бөгөөд түүх, хэл, уран зохиол гэх мэт олон талаас нь судлах судлаач нарт чухал хэрэглэгдэхүүн болж чадах зохиолын нэг гэж үзэж болно. Тиймээс, Дарма гүүшийн “Алтан хүрдэн мянган хигээст”-ийн Кофенгагены эхийг суурь болгож, Хөх хотын эхийг харгуулан, хэл бичгийн ухааны судалгаа хийхийн дагуу агуулгыг дахин нягталсан бөгөөд тус зохиол болон зохиогчийн талаарх судалгааны тоймыг олдоцын хирээр нэгтгэсэн.
Энэхүү судалгааны ажлынхаа тэргүүн бүлэгт “Алтан хүрдэн мянган хигээст”-ийн эхүүдийн зөрөө тэдгээрийн шалтгаан, эхүүдийн латин галиг, зарим үгийн тайлбар зэргийг тусгаж өгсөн бол, дэд бүлэгтээ, 1739 оноос өмнөх цаг үед холбогдох түүхэн сурвалжийг хэрхэн ашигласан тухай болон 1739 оноос хойш гарсан түүхэн сурвалжид хэрхэн нөлөөлсөн зэргийг харьцуулсан төдийгүй төвд, хятад хэлээр байгаа сурвалжуудыг хэрхэн ашигласан болохыг тус тус гаргаж өгснөөрөө онцлогтой юм.
Судалгааны аргын хувьд, сурвалж судлалын үндсэн арга болон сурвалжийн харьцуулсан аргыг голлон хэрэглэсэн бөгөөд тус зохиолын эхүүдийг харгуулан зөрөөтэй хэсгийг тэмдэглэж, өмнөх судалгааг нэгтгэж өгсөн ба төвд, санскрит үгэнд тайлбар хийсэн болно. Мөн Дарма гүүшийн зохиол бүтээл, орчуулах эрдэм зэргийн судалгааг бас нэг алхам ахиулахын зэрэгцээ “Алтан хүрдэн мянган хигээст”-ийн эх бичгийн иж бүрэн харьцуулсан судалгаа хийхийг зорьсон билээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 263
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :