Монгол улс нь Ази тивийн зүрхэнд, хойд талаараа ОХУ, баруун, зүүн, өмнө талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг, эх газрын далайд гарцгүй орон юм. Нийслэл хот Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд газарзүй , цаг уурын онцлогоос болоод монгол хүмүүсийн амьдралын хэв маяг дэлхийн бусад орныхоос ялгаатай. Монгол орны хуурай газар дэлхийн нийт хуурай газрын 1%-ийг эзэлдэг ба хүн ам нь дэлхийн хүн амын
0.004% юм.
Аливаа улсын боловсролын хөгжилд тухайн цаг үе нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжил, соёлын дэвшил зэрэг нь тодорхой хэмжээнд нөлөөлж байдаг. Хэдийгээр МУ-ын ерөнхий дунд боловсролын түүх богино боловч боловсролын хөгжилд голлох байрыг эзэлдэг . Сүүлийн жилүүдэд Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг дагаад хувьд ерөнхий дунд боловсрол ч бас тасралтгүй өөрчлөгдөн хөгжиж байна. Уг судалгаанд Монголын боловсролын хөгжлийн түүхэн үе шатууд хийгээд ардчилсан хувьсгалаас өмнөх болон хойших үеийн мөн ЗХУ-ын нөлөөнд ерөнхий дунд боловсролын бүхий л талын өөрчлөлт хөгжлийг хэрхэн хөгжсөн талаар судлахыг зорьсон юм. Энэ судалгааны ажлийн гол зорилго нь Монголын ерөнхий дунд боловсролын үүсэл хөгжил , хөгжлийн 3 үе шат, голчлон 20-р зууны 90 оноос хойш ( ЗХУ задарснаас хойших үе ) дунд боловсролын шинэчлэлийг хэрхэн эхлүүлсэн хэргжүүлсэн талаар анализ хийхээр зорьсон юм.
Монголын ерөнхий дунд боловсролын үүсэл хөгжилд ЗХУ асар их нөлөөтэй бөгөөд 20-р зууны 20-иод оны эхээр болсон ардын хувьсгал ч мөн ЗХУ-ын оролцоо дэмжлэгтэйгээр явагдаж 200 гаран жил хүсч иөрөөдөж байсан эрх чөлөө, тусгаар байдлаа олж авсан юм. ЗХУ-ын нөлөөгөөр Монгол улс улс төрийн дотоод байдлаа цэгцэлж, боловсролын үйл хэрэг гэдэг улс орны хөгжлийн гол бүрэлдэхүүн хэсэг болж, бүрэн хэмжээний ЕБС-ын системийг байгуулах шаардлага тулгарсан. Шинэ цагийн ЕБС, Анхны дунд сургууль ч тойруулан барьсан хэдэн монгол гэрт хичээлээ эхэлж байсан билээ. Цаашид сургуулийн байр барих , багш бэлтгэх, сурах бичиг зохиох , хичээлийн хөтөлбөр агуулгыг тогтоох зэрэг дээр учир дутагдалтай байсан тул Зөвлөлтийн тусламж хэрэгтэй болсон.
Ардын хувьсгал ялснаас хойш нийт 3-н удаа үсэг бичгээ сольсон нь ардуудад хүндрэл учруулж байв. Гэвч үсэг бичгээ сольж кирилл бичиг хэрэглэх болсноос хойш ардууд шинэ үсэгт шамдан сурах болсон юм. 60-аад оны сүүл гэхэд бичиг үсэг тайлагдалт 90-ээс ЕДБ-ын хамгийн худацтай хөгжсөн үе нь 20-р зууны 40оны сүүлээс 80 оны сүүл хүртэлх үе юм. Энэ цаг үед ЕБС нь монголын боловсролын хамгийн гол үе шат болон хөгжиө ирсэн ба социализмийн нөлөө болон Монгол Зөвлөлтийн ах дүүгийн найрамдалт харилцааны үндсэн дээр Монгол улс ЗХУ-ын боловсролын загвар болон бодлогыг авч хэрэглэсэн нь социализмийн үеийн ЕДБ-ыг хурдацтай хөгжилд хүргэсэн юм. Боловсролын удирдлагын тогтолцоо, ЕДБ-ын тогтолцоо, хичээл сургалтын агуулга аргазүй, багш бэлтгэх зэрэг тал дээр Монгол улс ЗХУ-ыг тэр чигээр нь дуурайсан. ЗХУ нь хэлбэрээс агуулга хүртэл бүх тал дээр монгол улсад гүн гүнзгий нөлөө үзүүлсэн.Хэдийгээр 70 гаран жилийн хугацаанд ЕДБ-ийн хөгжил маш их амжилтанд хүрсэн хэдий ч, үндэсний хэл бичиг, соёлд сөргөөр нөлөөлсөн жилүүд байлаа.
ЗХУ задран унаснаас хойш Монгол улсад ардчилсан хувьсгалын нөлөөгөөр монголчууд сая сэрж өөрсдийн үндэсний гэсэн бүхнээ сэргээхээр зорьсон. Монгол улсын засгийн газар өөрийн улс орны шаардлагад тохирсон, дэлхийн жишигт нийцсэн боловсролын тогтолцоог бий болгож, үндэсний бичиг соёлоо эргүүлэн сэргээхээр зорьж ажиллах болсон. Иймд МУ-ын ЗГ боловсролын салбар гэлтгүй бүхий л нийгмийн салбарт шинэчлэл хийж эхэлсэн. Ардчилсан хувьсгалаас хойших 20 гаран жилд Монголын боловсрол, ялангуяа ЕДБ-д маш олон өөрчлөлт хийгдсэн нь маш олон талаар Оросжсон улс байснаасаа ангижирч байна гэж үзэж болохоор болжээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0