Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны сонгинын төрлийн зарим ургамлын кариологийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2657
Хамгаалсан он : 1996
Түлхүүр үг : зүйл, популяци, төрөл, кариотип, хромсом, полиполид, сонгино

Аннотаци

Судлаач 1993-1996 онд БНХАУ-ын Чиндү хотын Сычуаны Их сургуулийн Биологийн танхимд “Монгол орны сонгинын төрлийн ургамлын кариотипийн судалгаа” сэдвээр дэд докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан. Энэ ажлынхаа үр дүнд монгол орны сонгины төрлийн ургамлын цитологийн судалгааг эхлэн хийж, өдгөө монголын өндөрлөгийн Allium-ын төрлийн ургамлын гарал үүсэл, удам зүй тэдгээрийн тархалт ген-экологийн асуудлыг молекул систематикийн төвшинд судалжээ. Үүнд:
Хөвсгөл, Хангай, Говь-Алтайн өндөр уулсын системд ургадаг Алтайн сонгино A.altaicum-ийн тусгаарлагдсан популяциудын хромосомын судалгааг хийн кариотипийн хэлбэрийг тогтоон Говь-Алтайн популяцад анх удаа 1В хромосом илрүүлэн улмаар таримал сонгино A.fistulosum-ийн кариотипийг харьцуулан судалж, таримал сонгины өвөг нь Алтайн сонгино болохыг илрүүлсэн. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутгаас олдсон Хүмхээл сонгино A.schenoprasum-д анх удаа 7В хромосом, A.prostratum ба A.anisopodium-ын кариотипийг харьцуулан судлан ангилал зүйн гарал үүслээрээ хоорондоо ойролцоо зүйлүүд болохыг илрүүллээ. A.senescens мангирийн хромосомын хэлбэрийг Хятад улсын Хайлар орчим ургадаг Мангиртай харьцуулан судлахад Монгол орны өндөр уулын популяц Allopolyploid байхад Хайларын мангир autopolyploid үүсгэж байв. Шүдлэг сонгино A.bidentatum ба A.amphibolum-ыг харьцуулан судлахад шүдлэг сонгино нь ангилал зүйн нэгжээрээ өнөөгийн байгаа дэснээсээ урагш болохыг гаргаснаас гадна A.amphibolum нь зөвхөн манай орны хойт хэсэгт ургадаг Сибирээс нүүн орж ирсэн зүйл болохыг тогтоолоо.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 342
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :