Никель Титан (Ni-Ti) суурьтай хайлш нь маш уян хатан (super-elasticity) болон кристал бүтэц нь өндөр температурт куб буюу аустенит, нам температурт моноклинис буюу мартенсит бүтэц рүү шилждэг (shape memory effect) үндсэн шинж чанартай. Энэ шинж чанаруудыг нь ашиглаж төрөл бүрийн салбарт хэрэглэж байна, ялангуяа инженер болон анагаах ухааны салбарт өргөн хэрэглэж байна. Ni-Ti суурьтай хайлшийн хэргэлхэд аустенит фазаас мартенсит фаз рүү шилжих температур маш чухал байдаг. Ni-Ti суурьтай хайлшид шилжилтийн металлуудыг гуравдагч элементээр нэмсэн судалгаанууд маш их хийгдсэн. Ni-Ti суурьтай хайлшид шилжилтийн металл Fe , Hf , Pd нэмсэн судалгаанаас үзхэд, Fe нэмхэд мартенсит хувирах температур нь буурдаг, харин Hf болон Pd нэмхэд мартенсит шилжих температур нь өсдөг.
Үүнээс гадна сүүлийн үед газрын ховор элементүүд болох La , Ce , Gd, Dy Ni-Ti суурьтай хайлшид гуравдагч элементээр нэмж микробүтэц болон мартенсит шилжилтийн температурыг судалсан судалгаанууд хийгдсэн. Энэ судалгаануудад сканчладаг электрон микроскоп scanning electron microscopy (SEM), energy dispersive spectrometry (EDS), X-ray diffraction(XRD), and differential scanning calorimetry (DSC). Газрын ховор элементүүд Ni-Ti суурьтай хайлшид нэмсэн судалгаануудаас хархад мартенсит шилжих температур өсдөг.
Энэ судалгаа нь газрын ховор элемент неодим (Nd)-ийг Ni-Ti хайлшинд нэмж микробүтэц болон мартенсит хувирах температурын судалгаа хийлээ. Өмнө нь Ni-Ti суурьтай хайлшид неодимийг нэмж микробүтэц болон фазын шилжилтийн судалгааг хийгдээгүй байсан. Газрын ховор элемент неодим (Nd) нь соронзон материалд их хэргэлэгдэг элемент юм. Газрын ховор элемент неодим (Nd)-ийг Ni-Ti хайлшинд атомын хэмжээгээр 0%,
0.1%,
0.3%,
0.5%,
0.7%,1%, 3%, 7%, 20% нэмж туршилт хийсэн.
Судалгааны үр дүнгээс дүгнэхэд Ni-Ti-Nd хайлш нь NiNd болон NiTi фазтай микробүтцийг үүсгэдэг.Ni-Ti-Nd хайлшийн кристал бүтэц нь өндөр температурт куб буюу аустенит, нам температурт моноклинис буюу мартенсит бүтэц рүү шилждэг. Энэ температураас хамаарсан кристал бүтцийн шилжилт нь нэг алхамт буюу шууд шилждэг.Ni-Ti-Nd хайлш дэхь неодим (Nd)-ийн хэмжээ нэмэгдэхэд аустенит бүтцээс мартенсит бүтэц рүү шилжих шилжилтийн температур аажимаар нэмэгддэг
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 4
Ишлэгдсэн тоо : 0