Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Идэвхигүйжүүлсэн шүлхийн вакцины 146S эсрэгтөрөгчийн тооцоололт, цэвэршүүлэлт /хятад хэлээр /



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3254
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Шүлхийн вирусын өсгөвөр, 146S эсрэгтөрөгчийн агууламжийг тодорхойлох, тодорхойлох үр дүнгийн үнэлгээ, 146S эсрэгтөрөгчийн цэвэршүүлэлт

Аннотаци

Идэвхгүйжүүлсэн шүлхийн вакцины бүтэн мөхлөг (146S) бол эсрэгбиеийг өдөөж хамгаалах үр дүнтэй эсрэгтөрөгчийн уурагт бүтэц юм. Сахарын градиент, хэт хурилдуурын аргаар тодоройлох технологи бол 146S эсрэгтөрөгчийн агууламжийг тодорхойлох түгээмэл арга юм. Шүлхийн вирусын олон дээжийг энэхүү технологийг стандартжуулахад хүндрэлтэй. Тухайн дээжийн урьдчилан боловсруулах, хэрхэн сайжруулах, 146S эсрэгтөрөгчийг өтгөрүүлэх технологи дээж хоорондын зөрүүг арилгах, тодорхойлох явцад вирусын алдагдлын хувийг хэрхэн тодорхойлох зэрэг сайжруулах үйл явцын үр дүнг нарийвчлан тогтоох чухал ач холбогдолтой.
146S сахарын градиент, хэт хурилдуурын арга цэвэршүүлэлтийн дүн нь оновчтой бөгөөд цэвэршилтийг байнга SDS-PAGE аргаар тогтоов. Энгийн, өндөр үр дүнтэй тодорхойлох 146S цэвэр байдлыг аж ахуйн их цувралд тодорхойлоход чухал ач холбогдолтой. Идэвхгүйжүүлж цэвэршүүлсэн 146S эсрэгтөрөгчийг 200-400 нм спектр тодорхойлох судалгааны үр дүн шингээлтийн зураг болон цэвэр RNA шингээлтийн зураг их төстэй. Шингээлтийн дээд хэсэг ойролцоогоор 260 нм. RNA OD260/OD280 утгад цэвэршилтийг харуулж байна. Иймээс 146S эсрэгтөрөгчийг OD259/OD280 цэвэршилтийг харуулж чадаж байна.
Идэвхигүйжүүлсэн 146S эсрэгтөрөгч OD259/OD280 утга тодорхойлохын тулд шүлхийн вирусын 3-н ийлдэст хэвшлийн 5 омог (О хэлбэрийн GX, JMS, MYA98, A хэлбэрийн AF/72, Asia-1 хэлбэрийн JSL) сонгож судлав. Тус бүр адил OD259 нм (~
0.4) утгад тодорхойлов. Дахин тус бүр 2, 4, 8 дахин шингэрүүлсний дараа тодорхойлж харьцуулан хувиралтын хүрээнд судлав. Судалгааны дүнгээс харахад 5 төрлийн идэвхгүйжүүлсэн дээжинд 146S эсрэгтөрөгчийг OD259/OD280 утга 1.7-1.
8.
146S эсрэгтөрөгчийн цэвэр байдал OD259/OD280 утгад харуулж чадаж байгаа эсэхийг гэрчлэхийн тулд хольцтой уураг бүхий шүлхийн вирусын эсгүй уусмалд FMDV 3 µg/ml бүхий стандарт дээж нэмэв. Мөн хлорофромоор боловсруулсан болон боловсруулаагүй нөхцөл дор цэвэршүүсэн 146S эсрэгтөрөгчийн агууламжийг OD259/OD280 утгад тодорхойлж, SDS-PAGE аргаар цэвэршилт болон үр дүнгийн оновчтой байдлын хамааралыг тодорхойлов. Мөн 146S эсрэгтөрөгчийн агууламжийг OD259/OD280 утгад практикт хэрэглэх эсэхийг тус судалгаанд эвдэгч уусгагч ашиглан адил бус хольц бүхий О, А, Ази-1 агуулсан 3 валентат идэвхгүйжүүлсэн вакцины 146S эсрэгтөрөгчийн агууламжийг судлав.
Туршилтын үр дүнг харуулахад хольц бүхий уургийн агууламжтай дээжинд хорофромоор болвсруулаагүй үед 4,5 µg/ml өндөр (~50%) нарийвчлал харьцангуй их зөрүүтэй 146S эсрэгтөрөгчийг OD259/OD280 харьцаа (1.333) харьцангуй бага, 146S эсрэгтөрөгч SDS-PAGE үр дүнд хольц бүхий уургийн толбо харьцангуй их байв. Харин дээжинд хлорфромоор боловсруулалт хийсний дараа 146S эсрэгтөрөгчийн агууламж (2,74 µg/ml) стандарт хэмжигдэхүүнтэй (3,00 µg/ml) ойролцоо, OD259/OD280 харьцаа (1,730) харьцангуй өндөр, SDS-PAGE үр дүнд хольц бүхий уургийн толбо бараг байхгүй цэвэр байдал харьцангуй өндөр байв. Үйлдвэрлэгч тус бүрийн 3 валентат идэвхгүйжүүлсэн вакцины 146S эсрэгтөрөгч SDS-PAGE-ийн зургаас харахад хольц бүхий уургйн агууламж харьцангуй өндөр, ихэнхдээ OD259/OD280 харьцаа (1,2-1,4) харьцангуй бага байна. Эцэст нь 146S эсрэгтөрөгч OD259/OD280 утгад цэвэршилтийг харуулж чадаж байна.
146S эсрэгтөрөгч үргэлж хэрэглэдэг өтгөрүүлэх арга нь PEG тунадасжуулах болон хэт хурилдуурын арга бөгөөд түүн дотроос дээжний pH утга, хольцтой уураг, цахилгаан дамжуулах чанарын нөлөөлөл харьцангуй их, адил бус дээж хоорондын зөрүүг арилгахад хүндрэлтэй. Харин хэт хурилдуурын арга нь хугацаа урт 35,000rpm (210,000хg) 2-3 цаг, хурилдуурдсаны дараа хонуулж шингээнэ, харьцангуй их хүчдэл бүхий эс задлагчаар эсийг задлах тул 146S эсрэгтөрөгчийг устгалын хувь харьцангуй их юм. Энэхүү аргыг сайжруулахын тулд хэт хурилдуурын аргаар өтгөрүүлсний дараа эсрэгтөрөгийг хурдан цийдмэгжүүлнэ. Тус судалгаанд сахарын дэвсгэр ( sucrose-cushion), хэт хурилдуурын аргыг хэрэглэж нарийвчлал болон давтагдах байдлыг судлав. Стандарт хэмжигдэхүүн бүхий эталоны үр дүнг харахад сахарын дэвсгэр+хэт хурилдуурын аргаар тодорхойлоход онолын үр дүнтэй үндсэнээ адил байна (вирусын хуримтлал ~90%), оновчтой байдал өндөр, давтагдах байдал сайн (стандарт зөрүү±0,15 µg/ml, өөрчлөлтийн коэфциент <5%), мэдрэмтгий байдал өндөр (
0.5 µg/ml) байна.
Вакцин үйлдвэрлэлийн явцад вакцины сөрөг урвалыг багасгах үр дүнтэй эсрэгтөрөгч болон цэвэр байдлыг сайжруулах өөрчлөлт гарч байна. Тус судалгаанд О хэлбэрийн JMS омгийн шүлхийн дээжинд хавсрага хроматограф (affinity chromatography) аргыг ашиглаж, угаагч NaCI уусмалаар цэвэршүүлж туршив. Мөн вирусын хуримтлалын хувь болон хольцтой уургийн зайлуулах хувь зэргийг тодорхойлов. Судалгаанд О хэлбэрийн MYA98, А хэлбэрийн AF/72 болон Аsia-1 хэлбэрийн JSL зэрэг омгийн дээжийг сонгов. Туршилтийн үр дүнг харахад 0,5 М NaCI угаагч уусмалд (PBS, pH
8.3,
0.5 M-ийн NaCI) ихэнхи хувийн (>90%) вирусын мөхлөгийг салгаж байна. Хроматографийн шингээгч нь дээрхи 3 ийлдэст хэвшлийн 3 омгийн өсгөврийг сайн шингээх үйлдэлтэй, вирусын хуримтлуулах хувь ~100%, хольц бүхий уургийг зайлуулах хувь 94%-97% байна.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 320
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :