Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бага оврын хэвтээ холигч машины холилдолтын шинж чанарын туршилт судалгаа/ хятад хэлээр/



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2767
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : тэжээл холигч машин, жигд холилдолтын хэмжээ, холих хугацаа, дүүргэлтийн коэффициент, холилтын чадал зарцуулалт, эргэлтийн хурд

Аннотаци

Тэжээл холигч машин нь тэжээл үйлдвэрлэлийн салбарын нэг чухал хэсэг юм. Холилтын үйл ажиллагаа нь холигч машины бүтээмж, холилтын хүчин чадал зарцуулалт болон холилтын шинж чанарт нөлөөлдөг. Өнөө үед Хятад улсын жижиг ферм болон фермерүүд харьцангуй олон бага оврын холигч машиныг хэрэглэх хүрээ өргөн. Энэ бүтээлдээ бага оврын хэвтээ холигч машины холилтын процесс механикжуулалтыг судалгааны зорилго болгосон ба туршилт судалгааны гол цэг нь тэжээл холилтын процесс юм.
Энэ судалгааны зорилго болон шаардлага нь одоо лаборторид байгаа гар ажиллагаатай бага оврын хэвтээ холигч машиныг цахилгаан хөдөлгүүр хэрэглэн өөрчлөн угсарч мөн хувьсагч багаж ашиглан холигч машины эргэлтийн хурдыг өөрчлөх зэрэг туршилтын шаардлагад нийцүүлэхэд оршино.
Жигд холилдолтын хэмжээ болон холилдолтын чадал зарцуулалт нь холигч машины параметрийн гол чухал үзүүлэлт юм. Бага оврын хэвтээ холигч машины жигд холилдолтын болон холилтын чадал зарцуулалтын судалгааг хийхдээ эргэлтийн хурд, холих хугацаа, дүүргэлтийн коэффициент гэсэн 3 хүчин зүйлийг сонгон авсан. Үүнд тулгуурлан нэг хүчин зүйл болон олон хүчин зүйлийн туршилтыг эргэлтийн хурд, холих хугацаа, дүүргэлтийн коэффициентыг тус тусад нь салган жигд холилдолтын хэмжээ болон холиход зарцуулах чадалд нөлөөлөх нөлөөллийг судалсан. Олон хүчин зүйлийн туршилтын дотор голын эргэлтийн хурд, дүүргэлтийн коэффициент , холих хугацаа туршилтын хүчин зүйлүүдээс тус бүр 5 туршилтын түвшинг сонгон энэ хүчин зүйлүүдийн хоорондох харилцан хамаарлыг тооцож үзсэн. L25(56)төлөвлөлтийн матрицийн хүснэгтийг сонгон туршилт хийсэн. Туршилтын үр дүнг судалж бага оврын хэвтээ холигч машины жигд холилдолтын түвшин, холилтын чадал зарцуулалтанд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн холбогдлыг гаргасан.
Ерөнхийдөө нэг хүчин зүйл болон олон хүчин зүйлийн туршилтаар бага оврын хэвтээ холигч машины параметр тус бүрийн хоорондох хамгийн тохиромжит үзүүлэлт нь: эргэвчийн эргэлтийн хурд 40 эрг/мин, холилтын хугацаа
4.5мин, холигч машины дүүргэлтийн коэффициент
0.5 гэсэн утгатай болохыг тодорхойлов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 239
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :